Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Манай хоёр жүдоч алтын төлөө хүч үзнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Олон улсын жүдо бөхийн (IJF)-ны Гран при тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ.

Тэмцээнд 14 орны 181 жүдоч зодоглож байна.

Эрэгтэйчүүдийн 60кг-д зодоглосон ОУХМ Г.Хэрлэн хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд Германы жүдочыг вазари үнэлгээгээр ялснаар финалд БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй хүч үзэхээр болжээ.

Харин 66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой барилдана.