Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаяр олимпоос хойш анхны тэмцээндээ зодоглоно

Б.Зүчи, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 30
Өдрийн шуудан
Зураг зураг
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр

Олон улсын жүдо бөхийн (IJF)-ны Гран при тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэлнэ.

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 14 орны 181 жүдоч зодоглох бөгөөд манай цагаан өмсгөлтнүүд өчигдөр урд хөршийг зорилоо.

Манай улсаас энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй долоон жүдоч хүч үзэхээр болжээ.

Хүйс Тамирчин Жин
Эрэгтэй Г.Хэрлэн /ОУХМ/ 60 кг
Д.Баярмагнай 60 кг
Д.Төмөрхүлэг 66 кг
Г.Одбаяр 73 кг
Г.Түвшинжаргал 81 кг
Б.Жанчивдорж 90 кг
Х.Цогтгэрэл 90 кг
Н.Түвшинбаяр /Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/  - 100 кг
П.Бүрэнтөгс /Улсын арслан/  +100кг
Эмэгтэй М.Бундмаа /Гавьяат тамирчин/ 52 кг
Б.Бат-Эрдэнэ  /ОУХМ/ 52 кг
Д.Сумьяа 57 кг
Ц.Цэрэннадмид 63 кг
Ц.Наранжаргал 70 кг
Б.Хулан 70 кг
Б.Мөнхтуяа  78 кг

Манай цагаан өмсгөлтнүүд өнгөрсөн жил Чиндаогийн татамид гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв.

Сонирхуулахад, олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “Лондон- 2012” олимпоос хойш чанадад анхны тэмцээндээ оролцохоор болжээ.

Түүний хувьд өнгөрсөн наймдугаар сард Бразилийн Рио Де Жанейрод болсон багийн ДАШТ-д оролцсон.

Гэхдээ олимпоос хойш анхны хувийн тэмцээн нь Чиндаогийн Гран при юм.

Олимпийн аварга маань урд хөршид өөрөө барилдахаас гадна баг тамирчдаа дасгалжуулах аж.

Зураг