АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудыг амжилттай зохион байгуулсан баг, хамт олныг Ерөнхийлөгч өнөөдөр Их тэнгэр цогцолборт хүлээн авлаа.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын уулзалтуудын бэлтгэл ажлыг ахалсан дарга нарыг тайзан дээр урьж, баярласан талархсанаа илэрхийлсэн.
Энэ үеэр гол ажлыг нугалан хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт онцгойлон баяр хүргэв.
Үүний дараа Ч.Сайханбилэг "АСЕМ-ын уулзалтуудыг зохион байгуулахад тусалсан бүх хүмүүст баярлалаа. Тэр дундаа МCS групп болон Моннис группийн хамт олонд дэмжиж ажилласанд талархаж байна" гэв.
Харин Э.Бат-Үүл "Юуны өмнө НЗДТГ болон Нийтийн үйлчилгээний байгууллага, ажилтнуудад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Эдгээр өдрүүдэд биднийг өвөг дээдэс минь ивээж, цаг агаарыг хүртэл тогтуун байлгалаа" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!