АСЕМ-ын хаалтын тоглолт өнөөдөр Чингисийн талбайд 20:30 цагаас эхэлнэ.
Энэхүү арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцохоор болсон аж.
Мөн тоглолтод МУГЖ Т.Ариунаа болон FIRE хамтлаг, Kиви хамтлаг, Colors хамтлаг, Гурван охин, Lemons зэрэг хамтлагууд оролцох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!