Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний Хөдөлгөөний Намын даргаар Аюушийн Мөнхбат сонгогдлоо

ikon.mn
2016 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2016 оны сонгуульд Иргэний Хөдөлгөөний Нам нь шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр хүчтэй баг болон орж ирсэн цөөн намуудын нэг хэмээн олон нийтийн дунд багагүй яригдаж байгаа. Учир нь энэ бүрэлдэхүүнд Монголд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Иргэний хөдөлгөөний байгууллагуудын чадварлаг төлөөлөл болсон нэр дэвшигчид багтаж байгаагаараа онцлог юм.  

Тэгвэл 2016 оны сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байгаа энэ үед Иргэний хөдөлгөөний намынхан Их чуулганаа зохион байгууллаа. Уг чуулганаар  ИХНам үйл ажиллагаа илүү өргөн далайцтай болж байгаатой холбогдуулан намынхаа дүрмийг шинэчлэн баталсан юм. Мөн тус намаас УИХ, НИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс хариуцлагын гэрээ байгуулж хэрхэн ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. 

 

 

Түүнчлэн өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь намын дарга сонгох байлаа. Учир нь ИХ намын даргаар ажиллаж байсан н.Батсайхан өнгөрсөн жилээс өөрийн хүсэлтээр намын даргаас нэрээ татсан учир ИХнамын хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа тус намыг удирдаж өнөөдрийг хүрчээ. Тиймээс уг чуулганаар тус намыг цаашид удирдан чиглүүлэх намын даргаа сонгосон юм.

 

Намын даргад Иргэний нийгмийн байгууллагуудын гол цөмийг илэрхийлж, чиглүүлэн ажиллаж чадахуйц хамгийн хүчтэй нэр дэвшигч нь МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат байлаа. Учир нь Иргэний нийгмийн байгууллагууд түүнийг санал болгосон байна. Тиймдээ ч өнөөдөр болж буй Их чуулганд дээрх саналаа оруулж, төлөөлөгчийн олонхийн саналаар  Иргэний Хөдөлгөөний намын даргаар Аюушийн Мөнхбат сонгогдлоо.  Тэрээр намын даргаар сонгогдсон ч МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа давхар хаших бүрэн боломжтой аж. 

 

 

Харин Иргэний Хөдөлгөөний намын үндсэн дүрмийн дагуу 2016. 07. 01 буюу сонгуулийн дараагаас намын даргын албандаа албан ёсоор орох журамтай юм байна. ИХН-ын шинэ даргын улс төрийн үйл ажиллагаа сонгуулийн дараа эхлэх нь. Тэгэхээр МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат 2020 оны сонгуульд Иргэний Хөдөлгөөний намыг удирдаж сонгуульд орох нь ээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.