ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэн БАТАЛЛАА

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 12
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:06 2016/05/12

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтээр баталлаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжснээр тогтоолын төсөл батлагдлаа.

Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. 

Ингэхдээ орон нутгийн хувьд

  • Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1
  • Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2
  • Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. 

Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.

Нийслэлийн тойргуудын тухайд

  • Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох
  • Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх
  • Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсныг хэвээр нь үлдээхээр болов.

Харин Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хуулийн дагуу 21 аймаг, 9 дүүргийн 76 тойргийг байгуулах, 76 мандатыг газар нутгийн хэмжээ, хүн амын тоог үндэслэн  хуваарилсан саналаа Байнгын хороонд ирүүлсэн. /СЕХ: УИХ-ын сонгуулийн 76 тойргийг хуваасан байдал/

Байнгын Хорооны хуралдаанаар энэхүү саналд дээрх өөрчлөлтүүд оруулсан нь УИХ-ын чуулганаар батлагдаж байна.

18:16 2016/05/12

МАН-ын завсарлага дуусч, чуулганы хуралдаан эхэллээ

МАН-ын бүлэгт өгсөн 25 минутын завсарлага дуусаж чуулганы хуралдаан 18:14 цагт эхэллээ.

Яг одоо "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей танилцууллаа.

Гишүүд тойрог хуваах асуудлаар асуулт асууж, үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Чингис хааны нутаг учраас Хэнтийд мандат өгсөн юм гэнэ үү? Тэгвэл чин ван Ханддоржийн нутгийн мандатыг булаадаг нь яаж байгаа юм. АН Булганд нэр дэвших хүн муутай байгааг ойлгож байна. Ингэлээ гээд Булганы ард түмний сонголт хийх эрхийг хохироож таарахгүй." гэв.

УИХ-ын дарга З.Энхболд: Я.Содбаатар гишүүн Хархорин сумаа зүүн талд оруулаач гэж надаас гуйгаад байсан.

17:50 2016/05/12

МАН-д 25 минутын завсарлага өглөө 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо. 

Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сонгуулийн тойрог, мандатын асуудлыг эргэж ярилцах цаг, боломжийг бидэнд олгож өгнө үү хэмээн завсарлага хүсэхэд УИХ-ын дарга тус бүлэгт 25 минутын завсарлагын хугацаа өгөв

Энэ тухайгаа УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлсан заасан асуудлаар завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно гэсэн байгаа. 

Энэ асуудал бүтэн сайнд буюу сонгууль болохоос 45 хоногийн өмнө хэрэгжиж эхлэнэ. Өнөөдөр, маргааш  хоёрт шийдэхгүй бол болохгүй. Тэгэхээр танай бүлэгт 18:00 цаг хүртэл завсарлага өгье” гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс албан бичиг ирүүлж Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар тус намын бүлэгт нэгдэж орохоо илэрхийлснийг гишүүдэд танилцуулаад ингэснээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 37 гишүүнтэй болж буйг мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас саналаа эгүүлэн татах тухай албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг томилуулах санал Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар олонхын дэмжлэг аваагүй тул уг саналыг татан авч буйгаа уг албан бичгээр мэдэгдээд Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа хуулийн дагуу өргөн мэдүүлэх болно гэдгээ дурджээ.                                                                                           

18:16 2016/05/12

МАН-ын завсарлага дуусч, чуулганы хуралдаан эхэллээ

МАН-ын бүлэгт өгсөн 25 минутын завсарлага дуусаж чуулганы хуралдаан 18:14 цагт эхэллээ.

Яг одоо "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга А.Бакей танилцууллаа.

Гишүүд тойрог хуваах асуудлаар асуулт асууж, үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Чингис хааны нутаг учраас Хэнтийд мандат өгсөн юм гэнэ үү? Тэгвэл чин ван Ханддоржийн нутгийн мандатыг булаадаг нь яаж байгаа юм. АН Булганд нэр дэвших хүн муутай байгааг ойлгож байна. Ингэлээ гээд Булганы ард түмний сонголт хийх эрхийг хохироож таарахгүй." гэв.

УИХ-ын дарга З.Энхболд: Я.Содбаатар гишүүн Хархорин сумаа зүүн талд оруулаач гэж надаас гуйгаад байсан.

21:06 2016/05/12

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтээр баталлаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжснээр тогтоолын төсөл батлагдлаа.

Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. 

Ингэхдээ орон нутгийн хувьд

  • Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1
  • Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2
  • Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. 

Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.

Нийслэлийн тойргуудын тухайд

  • Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох
  • Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх
  • Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсныг хэвээр нь үлдээхээр болов.

Харин Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хуулийн дагуу 21 аймаг, 9 дүүргийн 76 тойргийг байгуулах, 76 мандатыг газар нутгийн хэмжээ, хүн амын тоог үндэслэн  хуваарилсан саналаа Байнгын хороонд ирүүлсэн. /СЕХ: УИХ-ын сонгуулийн 76 тойргийг хуваасан байдал/

Байнгын Хорооны хуралдаанаар энэхүү саналд дээрх өөрчлөлтүүд оруулсан нь УИХ-ын чуулганаар батлагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.194.50] 2016/5/15
Xotiin xun xamaaguishd uul ni neg jaaxan gazar shavaarsan amitad.Ene ulsiin xamgiin tom batalgaa chini ORON NUTAG SHU DEE. AH Mongol ulsiin tusgaar togtnol, ard tumnii ev negdleer togloj bn shuu.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.50] 2016/5/15
UIX-AH bolon SEX denduu davartsan, ard tumniig yalgavarlan gaduurxaj denduu basamjilj bn shu. Songuuliig ingej xiideg yumuu. AH uxliin zam ruugaa oroxoos umnux gants chadax yum ni odoo barij baigaa Tur zasgaaraa toglox. Uuruu unasan xuuxed uildaggui
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.92] 2016/5/14
ulaaanbaatarm hun amiin tal ni bga bizdee hodooniihniig mangartuulah sonirhol bnda harjil baigaarai nogoo mangaruud ni helsneer ni hiine de
0 | 0 Хариулах
baagii [109.163.234.5] 2016/5/13
AN MAN 2 sanaataigaar zohion baiguulalttaigaar songuuliin huuliig oorchilj huuli dvrmee zorchij bhd yagaad vvniig huuli hynaltig baiguullaga shalgahgvi bgaa yum be
1 | 0 Хариулах
baagii [172.98.67.61] 2016/5/13
AN MAN 2 sanaataigaar zohion baiguulalttaigaar songuuliin huuliig oorchilj huuli dvrmee zorchij bhd yagaad vvniig huuli hynaltig baiguullaga shalgahgvi bgaa yum be
2 | 0 Хариулах
baagii [77.247.181.163] 2016/5/13
HUWAARILALT N ARAI DENDVV SHOG BNAA HENTII 71200 HVN AMTAI BHD 3 MANDAT OGCHOOD ZAWHAN 80700 HVN AMTAI BHD 2 MANDAT OGCH BGAA N SHUDARGA YWDAL UU AN MAN 2 INGEJ SONGUULIIG ZOHION BGUULALTTAIGAAR BUDLIANTUULAHAA BOLI AN MAN 2 ervvgiin huuliin 82.1.1deh zvil zaaltig notstoi zorchson vildel bolj bna toriin erh ,medliig huuli busaar awahin tuld zohion baiguulalttaigaar songuuliig sanaataigaar budliantuulsan bol 5-10 jil horin ylaar shiitgene gesen zaalttai bhd tvvniig zorchson ene vildeld n yagaad huuli hynaltiinhan shalgahgvi bgaa yum be ed narig shalgaach
2 | 0 Хариулах
baagii [185.17.184.228] 2016/5/13

baagii [45.62.251.146] 2016/5/13

baagii [89.234.157.254] 2016/5/13

Сэтгүүлч Б [5.79.68.161] 2016/5/13
МАНАН хууль бус сонгууль явуулж байна.Эрүүгийн хуулийн 82дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах Хуйвалдаан зохион байгуулах 82.1т зааснаар Төрийг эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
0 | 0 Хариулах
Пунцаг [203.169.50.152, 40.114.9.188] 2016/5/13
Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг сайтар харгалзан үзэх ёстой. Гэтэл аймаг, орон нутгийн тойргийг өөрчилж, тойрог нэг бат цул бөөн байх зарчмыг алдагдуулах, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгож, бусад сумдыг хомроголон нэг тойрог болгох шийдвэрийг гаргалаа. Энэ нь Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиа зөрчиж байна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.140] 2016/5/13
Гарамгайбаатарыг байранд нь тавих хэрэгтэй.Тэр өөртөө зориулж тойрог гаргадаг хэн юм бэ.
1 | 0 Хариулах
Зочин [172.56.38.47] 2016/5/13
AH iin erguu [хориотой үг] 2000 on shig 2 3 suudal avaad shorondoo yavtsgaaval taarna
2 | 0 Хариулах
Болдоо [182.160.32.30] 2016/5/12
Сонгуулийн тойргийн хил аймгуудын хилээр тогтож, засаг захиргааны нэгжид квотоор хуваарьлагдаж байгаа нь Монгол улсын нэгдмэл байдал, язгуур эрх ашигт харшилж байна. Сонгуулийн тойргийг хүн амд нь жигд хувааж монгол улсын газар нутагт аймгийн хилийг үл харгалзан тогтоох ёстой. Орос, Герман, Америк зэрэг холбооны бүтэцтэй улсад л сонгуулийн тойргийг мужуудад квотоор хуваадаг. Монгол бол нэгдмэл улс юм. Уг нэгдмэл бүтцийг төр зохион байгуулагдах процессоор нь дэмжиж өгч зангидаж байх ёстой юм.
1 | 0 Хариулах