Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасаад Увс аймагт нэмэх саналыг ДЭМЖЛЭЭ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаас -

УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Сонгуулийн Ерөнхий Хорооноос Төрийн Байгуулалтын Байнгын Хороонд ирүүлсэн сонгуулийн мандат, тойргийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. 

Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг захиалгаар мандат тойргийг хуваарилсан хэмээн "загнаж" байв.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж: Говь-Алтай улсдаа газар нутгийн хэмжээгээр хоёрт ордог. Яагаад нэг мандат хуваарилсан бэ?

БИЧЛЭГ:

Үүний хариуд Ч.Содномцэрэн дарга "Бид ямар нэгэн захиалгаар ажиллаагүй" гэсэн тайлбарыг хэллээ.

МАН-ын гишүүдийн маргалдаж буй гол шалтгаан нь АН өөрийн эрх ашигтаа нийцүүлж сонгуулийн хуулийг өөрчилж тойрог, мандатыг хуваарилж байна. Сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна гэсэн зүйл ярьж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Бүх амьтан тэгш эрхтэй гахай илүү эрхтэй гэдэгтэй адил болж байна" хэмээв.

БИЧЛЭГ:

Б.Гарамгайбаатар: Үеийн үед баруун аймгийнхан УИХ-д давамгайлж ирсэн

Түүнчлэн МАН-ын бүлгийнхэн сонгуулийн мандат, тойргийн асуудлыг Б.Гарамгайбаатарын саналаар оруулж ирлээ гэсэн юм. 

Үүний хариуд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Сонгуулийн Ерөнхий Хороо захиалга авч ажилладаг гэдгийг анх удаа сонсож байна. Бүс нутаг гэж байдаг. МАН-ынхан та бүхэн бүс нутгийг хөгжүүлэх талаар их мундаг ярьдаг. Монгол Улс нэг нутаг. Хэнтий аймаг бол та бүхний ярьж шүтэж, цээжээ дэлддэг Чингис хааны төрсөн нутаг. Бүс нутгийн хөгжил ярья. Зүүн бүсэд 4-5 аймаг ордог. Үеийн үед энэ аймгуудын хөгжил дорой явж ирсэн. Энэ улсуудын нүүдэл суудал өнөөдрийг хүртэл явж байгаа. 

90 жил засаг барьсан МАН зүүн бүсийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлээгүй. Хэнтий аймгийн үе үеийн дарга нар баруун аймгуудаас очиж байсан. Одоо УИХ-д сууж байгаа гишүүдийг нэг бүрчлэн тоолоод үз. Үеийн үед баруун аймгийнхан УИХ-д давамгайлж ирсэн. Зүүн тал дандаа ганц хоёр гишүүнтэй байсан. Зүүн аймагт буриад түмэн гэж байдаг. Өнөөдөр тэдний нус нулимс хатаж дуусаагүй байгаа шүү." гэв.

БИЧЛЭГ:

С.Бямбацогт Хэнтий, Ховд аймагт зарчим алдагдчихлаа

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Би түрүүнээс хойш зарчим гэж дахин дахин яриад байгаа. Зарчим баримтлаач ээ гэсэн албан бичгийг удаа дараа СЕХ-руу явуулсан. Тойргийн мандат явуулах тал дээр Хэнтий аймагт үнэхээр зарчим алдагдчихлаа. Тойргийг хуваахдаа энд тэндээс ялгаад авчихсан. Хэнд зориулсан тойрог вэ гэдэг нь дараа тодорхой болох байх. Ховд аймагт бас зарчим алдагдсан.

Би зарчим барьж тойргийг зураад СЕХ-нд явуулсан. Та бүхэн хараарай. Хүн ам, засаг захиргааны нэгж, газар нутгийн хувьд тэнцүү хуваасан. Ховд аймаг дээр жишээ болгож хэлж байгаа ч ийм зарчмыг МАН-ын бүлэг баримталж ирсэн. Гэтэл СЕХ харьцангуй зарчим барьсан.

АН-ынхан Ховдод гурван мандаттай байх нь МАН-д ашигтай байна гэж үзээд хоёр мандаттай болгохоор зүтгэж байснаа больё гээд ямар ч зарчимгүй оруулж ирсэн. Та нар зарчимтай байгаач ээ. Ийм байдлаар ялна гэж бодож байгаа бол горьдсоны чинь гарз. Та нар оруулж ирсэн тойргийн хуваалтаа хардаа. Ямар хууль баримталчихав аа. 

БИЧЛЭГ:

Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасаад Увс аймагт нэмэх саналыг Байнгын хорооны гишүүд дэмжлээ 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасаад Увс аймагт нэмэх санал гаргасан. 

БИЧЛЭГ:

Мөн Х.Тэмүүжин гишүүн 60,000-аас доош хүн амтай бол 1 мандаттай байна гэчихээд, 59,000 хүнтэй Сүхбаатар, 80,000 хүнтэй Увс аймаг адилхан 2 мандаттай байх  нь буруу гэсэн юм. 

БИЧЛЭГ:

Энэ саналыг ТББХ-ны гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр Сүхбаатар аймаг 1, Увс аймаг 3 мандаттай болох юм.

/Өөрчлөлт ороогүй хувилбар/

Сүхбаатар аймаг Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар сум 1
Асгат, Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сум 1

 

Увс аймаг             Улаангом сумын 3,7,8,9,10,12-р баг, Тэс, Хяргас, Зүүнговь, Малчин, Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сум 1
Улаангом сумын 1,2,4,5,6,11-р баг, Давст, Сагил, Тариалан, Түргэн, Бөхмөрөн, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд сум 1