Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн Кеплер дуран амьдрал орших боломжтой 9 гараг шинээр илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Кеплер сансрын дуран саяхан 1,284 шинэ гараг илрүүлсэн нь нэг зэрэг хамгийн олон гараг илрүүлсэн тохиолдол болж Кеплерийн илрүүлсэн нийт гарагийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Тэдгээрээс есөн гарагийн гадаргын нөхцөл байдал нь амьдрал орших боломжтой гэжээ.

Кеплер сансрын дуран нь нийт 4,302 гараг байж болзошгүй объект илрүүлсний 1,284 нь бодитой гараг байх 99 хувийн магадлалтай. Бусад нь гараг гэж дүгнэгдэхийн тулд илүү судалгаа хэрэгтэй байгаа, зарим нь гараг биш ямар нэг астрофизикийн үзэгдэл байсан гэжээ.

Эдгээр батлагдсан 1,284 гарагийн 550 нь манай дэлхий шиг хадархаг гадаргатай, тэдгээрийн есийн өөрийн нараа тойрч эргэх зай нь амьдрал тэтгэх нөхцөлтэй гэдгийг баталснаар амьдрал оршиж байх боломжтой нийт гарагийн тоо 21 болсон байна.

Кеплер сансрын дуранг 2009 онд дэлхийтэй ижил гараг илрүүлэхээр ажиллуулж эхэлсэн юм.

Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд Кеплер 150,000 одыг ажиглах ажиллагаа явуулжээ.

 

Эх сурвалж: NASA