Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН нэр дэвшигчдээ тодруулжээ

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 5 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

МАХН Сонгуулийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна.

Тус намынхан Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал руу уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөх юм.

Хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт есөн нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт зургаа, Налайх, Багахангайд тус бүр нэг нэр дэвшигчийг тодруулжээ.

Тухайлбал, Баянгол дүүрэгт Г.Нямдаржаа, Н.Бaатарням , М.Амартүвшин, Баянзүрх дүүрэгт Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдодов нар дэвшихээр болсон байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Д.Баярсайхан, Мөнхцэцэг, Б.Баттулга, Хан-Уул дүүрэгт Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж нар дэвшихээр мандатаа авсан бол Налайхад Н.Баяраа, Багахангайд Д.Энхсайхан, Багануурт, Ц.Хишигбаатар дэвшихээр болжээ.

Харин Чингэлтэй дүүрэгт Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав нар мандат авчээ.

 

Зураг