Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Мишээл экспод нээгдэнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 11
iKon.MN

СЕХ-нд

09:00 цагт телевизүүд албан бичиг хүргүүлнэ.

МҮХАҮТанхим дээр

09:00-15:00 цагийн хооронд Тайваний Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна.

Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд 

10.00-16.00 цагийн хооронд "Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930" Эрдэм шинжилгээний бага хурал болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Тэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.

Монголньюс мэдээллийн төвд

11:30 цагт Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аянг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ. 

Мишээл экспо 

11:30 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр дахь салбар буюу Мишээл экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно.

Шонхор Tауэр 12 давхарт

12.00 цагт Үндэсний Супер Лигийн 2016 оны улирлын аварга Альянс Тех Харцага болон мөн эмэгтэй супер лигийн аварга болсон Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн баг тамирчдад "Үндэсний Аваргын Бөгж Гардуулах Ёслол" болно.

ШУА-ийн гурван давхарт

15:00 цагт ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган, Монголын Анагаах ухааны Академитай хамтран “ТРАНС ТОСНЫ ХЭРЭГЛЭЭ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.