Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: BBC-гийн сурвалжлагчид энэ мэдээнээс болж Хойд Солонгосоос хөөгджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгост болж байгаа эрх баригч Хөдөлмөрчдийн Намын их хурлыг сурвалжлахаар очсон BBC сувгийн ажилтнуудыг тус улсаас албадан гаргасан юм.

Сэтгүүлч Руперт Уингфиелд-Хэйс Пьёньян хотын жирийн иргэдтэй ярилцлага хийж мэдээлэл цуглуулсны дараа “их удирдагчид хүндэтгэлгүй хандсан” гэдэг шалтгаанаар Баасан гарагт саатуулагджээ.

Продюсер болон зураглаачийн хамт гурвуул хэсэг хугацаанд хоригдож, найман цаг байцаалт өгсний дараа тэднийг албадан буцаасан байна.

Рупертыг дахин Хойд Солонгост нэвтрэх эрхийг нь хассан гэнэ. Өчигдөр тэд Бээжин хотын олон улсын нисэх буудалд газарджээ.

Сэтгүүлчдийг албадан гаргахад хүргэсэн бичлэг:

Эх сурвалж: The Mirror