Улаанбаатар хотод бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын ДАШТ өнөөдрөөс эхлэн хоёр хоног үргэлжилнэ.
Тэмцээнд таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлжээ.
Тэд энэ удаад бодибилдинг фитнессийн 25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм. Ахмадын эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдөх юм. Харин залуучууд классик, фитнесс, бикинийн төрөлд хүч үзэх ажээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар ОХУ-ын иргэн олон улсын шүүгч Рауп Буняталев, Хонгконгийн Хиьго Чан, Жое Фанг нарын албаны хүмүүс иржээ. Тэдний хамтаар манай улсын дөрвөн шүүгч тус тэмцээнийг шүүнэ.
Бид энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!