Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Дээд Шүүх ХҮН намын даргаар С.Боргил хуучин хэвээрээ байна гэж үзлээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

 Б.Найдалааг “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаан дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

С.Ганбаатарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг 2016 оны хоёрдугаар сарын 18-нд ирүүлсэн. Харин Б.Найдалааг намын дарга болох хүсэлтийг 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн бөгөөд өнөөдөр тус хоёр хүсэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргасан.

Улсын Дээд Шүүхээс "Нэг намаас хоёр даргын нэр бүртгүүлэх хүсэлтийг хуралдаанаар ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ гэж үзэж байна. Өөрөө хэлбэл тус намын дотоод үйл ажиллагаан МАРГААНТАЙ байна гэж үзлээ.

Тиймээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1, Улс төрийн намын тухай хуулийн 21.2 заалтыг үндэслээд "С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг ХҮН намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус ХАНГАХААС ТАТГАЛЗСУГАЙ" гэсэн тогтоолыг гаргалаа.


Энэ талаар  тус намын хоёр даргын нэгээр нэрлэгдээд байгаа С.Ганбаатар "Дээд шүүх ХҮН намын даргаар С.Боргил хуучин хэвээрээ байна гэсэн дүгнэлт гаргалаа. Б.Найдалаа, С.Ганбаатар хоёрын асуудал маргаантай байна гэж Улсын Дээд Шүүх үзсэн. 

ХҮН нам 20,000 гаруй гишүүнтэй ХҮН намыг 10 хүрэхгүй хүмүүс бусниулж, өөрчлөх гээд байдаг бусармаг үйл явдал гэж хаана ч байхгүй" гэв.

Б.Найдалаа "Монгол Улсад хууль, дүрэм зөрчөөд, улс төрийн ШОУ, МЭДЭГДЭЛ хийх нь БУРУУ гэдгийг өнөөдрийн шүүх хурлын дүгнэлт харууллаа. С.Ганбаатар гишүүний хувьд худал хуурмагаар хол явахгүй гэдгийг харууллаа. 

Цаашид бид хоорондоо сайн ярилцаж, дүрмээ дагаж, ЦЭВЭР УЛС ТӨРИЙГ хийх хэрэгтэй. С.Ганбаатар гишүүн хууль, дүрмээ ДАГАХ ХЭРЭГТЭЙ гэдгийг харууллаа. Бид дүрмээ дагаж ажиллах болно" гэлээ.