ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Пүрэвбаатар: "Энержи Ресурс Рэйл"-ийн захирал Улсаас их хэмжээний мөнгө залилж авах гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. 

Тэрбээр "Энержи Ресурс Рэйл" компанийн захирал Л.Оюунбат өөрийн гүйцэтгэсэн ажлаа онц их хэмжээгээр нэмэгдүүлж улсаас их хэмжээний мөнгө залилж авах гэж байна. Л.Оюунбат гэгчийг 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар н.Бат-Олзвой тогтоол гаргаж баривчилсан. Гэвч маргааш нь буюу хоёрдугаар сарын 25-нд ойлгомжгүй шалтгаанаар сулласан байна. Суллах ажиллагааг цагдаагийн ажилтнууд гүйцэтгэжээ. Комиссар н.Бат-Олзвой энэ хүнийг яагаад суллав? Яагаад өөрөө очихгүй цагдаагийн ажилтнууд очиж сулласан бэ? Ер нь Л.Оюунбат гэж хэн бэ? гэдгийг тодруулахаар өөрт байгаа нотлох баримтуудын үндсэн дээр судалж эхэллээ. Гэтэл маш сонин дүр зураг бий болсон. Үүнийг та бүхэнтэй хуваалцахаар шийдвэрлэсэн." гээд дараах баримтуудыг танилцууллаа.
 


Нотлох баримтууд

  • Шинэ Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны 121-р тогтоолоор 2012 оны тавдугаар сард 161-р тогтоолоор Энержи Ресурсд олгосон суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзээд төрийн мэдэлд шилжүүлэн авч төрийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтын дор барьж байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
  • Мөн сардаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 65-р захирамж гарч ЗГ-ын 161-р тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан "Энержи Ресурс" болон "Энержи Ресурс Рэйл" компанийн төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг шинээр байгуулах тусгай зориулалтын компанид хөрөнгө оруулалтад тооцох, эсхүл буцаан олгох талаар хэлэлцээ хийх, шинээр хөрөнгө оруулалт босгохыг Ажлын хэсэгт даалгажээ. Ажлын хэсгийг А.Гансүх ахалжээ.
  • 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ЗГ-ын 28-р тогтоол гарч Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийн барих-ашиглах-шилжүүлэх концессийг МТЗ ХК-д олгожээ.
  • 2013 оны нэгдүгээр сарын 2-нд ЕРС гэрээ хүргүүлэх тухай албан тогтоолыг А.Гансүхд явуулсан байна. Энд юу гэж дурдсан бэ?
  • 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ЗГ-ын хуралдааны 13 тоот тэмдэглэл гарч төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг гурван яаманд даалгажээ.
  • Үүний дагуу 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр гурван яамны хамтарсан тушаалаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг яаралтай хянаж, дүгнэн баталгаажуулалт хийж Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулгын хамт бэлэн болгохыг Ажлын хэсэгт даалгажээ.
  • 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа Төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung С&Т компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. (Хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн 9 тэрбум төгрөгийг сүүлд үүн дээр нэмсэн.)
  • 2013 оны тавдугаар сарын 4-ний ЗГ-ын хуралдааны 21 тоот тэмдэглэлээр '’дүгнэлттэй ЗГ-н гишүүд танилцаад "Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг”-г цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв.
  • 2013 оны тавдугаар сарын 6-нд Концессын гэрээг цуцлах тухай 69 тоот гэрээ байгуулагджээ. Гэрээгээр 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг хянан баталгаажуулж Засгийн газар хүлээн зөвшөөрсөн тухай дурджээ.
  • Нэгэнт гэрээ байгуулагдсан тул Төрийн өмчийн хороо өмчөө хүлээж авъя гэсэн ойлгомжгүй үнийн дүн бүхий санхүүгийн анхан шатны баримтуудын бүрдэл дутуу байсан шалтгаанаар Ажлын хэсэг болон "Энержи Ресурс" хооронд үл ойлголцол үүсжээ.
  • "Энержи Ресурс" компани нь Төрийн өмчийн хорооны Ажлын хэсэгт баримт материалыг шилжүүлэн өгөхгүй, шаардлагатай бол ажлын байранд ирж танилц, мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төрийн байгууллагуудад  хуулбарлан авахыг зөвшөөрнө гэсэн утга бүхий 2013 оны 8 сарын 6-ны өдрийн 112 тоотоор мэдэгдсэн байна.
  • Үүнийг эсэргүүцэж Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос мөн сарын 13-ны өдөр 1A/2257 тоот албан бичгээр дурдсан нийт үнийн дүнгээс 21.8 тэрбум төгрөгийн анхан шатны баримтыг хуулбарлан хүлээж авсан, үлдэх 62.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын санхүүгийн анхан шатны баримттай танилцах боломж олгохгүй байгааг дурджээ.
  • Мөн сарын 16-д тус компанийн ажлын байранд ирж материалтай танилцаж болгон, гэхдээ мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдмэгц хуулбарлан авах боломжтой гэж Гүйцэтгэх захирал Л.Оюунбат өөрийн 113 тоот албан бичгээр ТӨХ-д мэдэгдсэн байна.


Дээрх хэрэг явдлыг үндэслээд өмгөөлөгч Д.Пүрэвбаатар дараах дүгнэлтийг гаргажээ  

  • "Энержи Ресурс Рэйл" компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа болж, зөвхөн 38 тэрбум төгрөгийн зардлыг ТӨХ баталгаажуулсан байна. Өнөөг хүртэл үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг "Энержи Ресурс Рэйл" компани гаргаж өгөлгүй зайлсхийж Засгийн Газрыг хууран мэхэлсэн байна гэж үзэхээр байна.
  • Энэ зохиомол үнийн дүнг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж АТГ үзээд Ахлах комиссар н.Бат-Олзвой "Энержи Ресурс Рэйл" компанийн Гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг онц их хэмжээгээр улсыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж олсон материалыг нүүн дарагдуулж болзошгүй мөн энэ хэргийн улмаас оргон зайлж болзошгүй, холбогдох асуудлаар дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг гаргаж баривчлахад одоогийн цагдаагийн удирдлагууд яаран сандран Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж суллажээ.
  • Энэ бүх асуудалтай холбогдуулан ЦЕГ -ын дарга Р. Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
54 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг