Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбооны газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
Өмчийн харилцааны газраас Монголын тэшүүрийн холбооны газрыг чөлөөлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
“Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” захирамжийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!