Үндэсний хоолыг нь доромжилсон Англи эрийг Киргизэд баривчилжээ
Киргизистанд үйл ажиллагаа явуулдаг Канадын алтны компани Centerra Gold-ын ажилтан, Их Британий иргэн Майкл Макфитийг үндэсний хоолыг нь доромжилсон шалтгаанаар баривчилсан байна.
Киргизистаны Дотоод хэргийн Яамны мэдээлснээр түүнийг Фэйсбүүк хуудсандаа бичсэн комментийг нь үндэслэн Каракол хотод байцаахаар саатуулсан гэжээ.
Шинэ жилийн баяраар үндэсний “чучук” нэртэй хоол идэхээр дугаарлан зогсоо Киргиз ажилчдын зургийг Макфит фэйсбүүк хуудсандаа нийтлээд “тусгай хоол болох адууны бэлэг эрхтэн” идэх гэж бэлдэж байна гэсэн тайлбар хийсэн байжээ.
Чучук нь адууны махыг гэдсэнд нь чихэж хийдэг үндэсний хоол гэнэ.
Энэ тайлабрыг үзсэн Кумтор уурхайн киргиз ажилчид нэгдүгээр сарын 2-нд эсэргүүцлээ илэрхийлснээр хуулийнхны хараанд өртсөн байна.
Эх сурвалж: Radio Free Europe/ Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
