Манай улсад 150 граммаас 25 кг хүртэл жинтэй 16 нэр төрлийн угаалгын нунтгыг худалдаалж, 57 гаруй аж, ахуй нэгжүүд жилд 3 саягаруй угаалгын нунтгыг эх орондоо оруулж ирдэг байна.
Угаалын нутаг нь олон төрлийн химийн элемент, бодис агуулдаг бөгөөд эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг сайтар унших нь эрүүл мэндээ хамгаалах нэг үндэс болно.
Ялангуяа ихэнхи аяга таваг угаагч нь аммоны сульфат, дээд спиртүүд, хлор, бисульфат, өнгө, үнэр оруулагч бодисуудыг агуулсан байдаг тул аяга таваг угааж цэвэрлэсний дараа маш сайн зайлж цэвэрлэх шаардлагатай байдаг. Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл өндөр байдаг.
Иймээс угаалгын нунтгыг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаараарай !
1. Гараар угаах болон автомат тохиргоотой угаалгын машинд хувцас угаахдаа зориулалтын угаалгын нунтгийг хэрэглэх
2. Угаалгын бодис дээрх хэрэглэх заавар, тун хэмжээг нарийн мөрдөх хэрэгтэй. Тунг хэтрүүлэн угаасан хувцсыг өмссөн үед хүний хөлсөөр дамжин дотор эрхтэн болон арьсанд элдэв харшил, эмгэг үүсдэг.
3. Угаалгын нунтаг дээрх усны температурийн зааврыг мөрдөх. Хэт халуун усанд хувцас угаах нь өнгийг гандуулж, материалыг муутган, ноосон эдлэлийг хэлбэр, хэмжээг алдагдуулдаг.
4. Хүүхдийн хувцас угаахдаа зориулалтын угаалгын нунтаг хэрэглэх.
5. Угаалгын нунтаг нь ам, хамар, нүдэнд орсон тохиолдолд усаар сайтар угаан шаардлагатай тохиолдолд эмчид хандах нь зүйтэй юм.
Ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй учир энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломжтой. Тухайлбал:
1. Хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг.
2. Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулна
3. Хүнсний уксусыг цайны жижиг халбагаар хоёрыг /30гр/ нэг литр усанд найруулан шил, толь, плита цэвэрлэхэд химийн угаагч шингэнээс дутахааргүй үйлчилгээтэй.
4. Бэрсүүт жүржийн хальсыг хатаан нунтаглаад даавуун уутанд хийн хувцасны шүүгээнд байрлуулах нь хувцсанд шингэсэн угаалгын нунтгийн эвгүй үнэрийг арилгана.
5. Нимбэгтэй усаар цэвэрлэгээ хийх ариутгалын үйлчилгээтэй.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!