Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал үргэлжиллээ

Монголын мэдээ
2015 оны 9 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн иргэдийг хямд нүүрсээр хангах зорилго бүхий “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсан, “Багануур” XK-д багагүй хохирол учруулсан гэх Л.Гансүх нарын гурван хүний гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 

Эхний өдрийн хуралд хуралд Л.Гансүх "Нүүрс" хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүл сэн, уг хөтөлбөр хэрхэн амжилттай хэрэгжиж байсан, АТГ өөрт нь зохиомол хэрэг үүсгэсэн гэхчлэн олон асуудлаар мэдүүлэг өгсөн юм. Тэгвэл өчигдрийн хуралд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Гансүхээс асуулт асууж тайлбар авсанаар хурал эхэлсэн.

Улмаар улсын яллагч, өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчдээс асуулт хариулт авсан бол үргэлжлүүлэн хохирогчдоос тайлбар авсанаар 16.50 цагт шүүх хурал түр завсарласан. Түр завсарлаад байсан хурал 17.30 цагаас үргэлжилж эхэлсэн.

Хурлыг олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулан үзүүлж буй Ийгл телевиз, ТВ-9 телевизүүдийг гэрч, шинжээч нараас мэдүүлэг авах гэж байгаатай холбогдуулан шүүхийн тахимаас гаргах саналыг Х.Идэр гаргасан.

Тэрбээр үүнийгээ гэрч, шинжээчдийн аюулгүй байдлыг хангаж байгаа асуудал хэмээн тайлбарласан. Харин өмгөөлөгч Ц.Баасандорж “Хурлыг олон нийтэд нээлттэйгээр явуулах шийдвэр шүүхээс гарсан. Олон нийтэд нээлттэй явагдаж байна. Гэрч, шинжээчдийн тайлбар мэдүүлгийг ч гэсэн олон нийтэд үзүүлэх хэрэгтэй” гэсэн саналаа хэлсэн боловч хурлын гэрч, шинжээчдийн тайлбар өгөх хэсгийг хаалттай явуулахаар болж, хурал үргэлжилсэн юм.

 

Зураг