Програм хангамжийн хөгжүүлэлт, технологийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт Корпорацийн “Microsoft Innovation Day” сэдэвт өдөрлөг 9 сарын 23-ны өдөр Shangri-La Ulaanbaatar зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдөрлөгийн үеэр Microsoft компанийн Төв Азийн Бизнес Хөгжил Хариуцсан менежерүүд, техник экспертүүд болон Microsoft Корпорацийн Монгол дахь албан ёсны түнш Эмпасофт ХХК, Инфосолюшн ХХК, Microsoft Корпорацийн Дистрибютер Марвел ХХК хамтран Microsoft-ийн дэлхий дахинд болон Монголд баримталж буй өөрчлөлтийн бодлого, бизнесийн шинэ үеийн систем, шийдлүүдийг танилцуулахаар бэлтгэж байна.
Мөн түүнчлэн өдөрлөгийн үеэр танилцуулах гол бүтээгдэхүүнүүд нь Windows 10, Office 2016, SharePoint 2013 болон байгууллагын лицензжүүлэлт, оюуны өмчийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!