УБЕГ-аас 11,793 төрийн бус байгууллага, санг татан буулгахаар болсныг зарласан билээ. Энэ ажил хэзээнээс эхлэх, татан буугдсан аж ахуйн нэгжийг сэргээх боломжтой эсэхийг УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарысаас тодрууллаа.
-Татан буугдах байгууллагуудын нэрсийг зарласан байсан. Ямар үндэслэлээр тийм олон байгууллагыг татан буулгахаар болов?
-Энэ 10 мянга гаруй аж ахуйн нэгж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу зургаан улирал дараалан тайлангаа өгөөгүй. Ийм шалтгаанаар Сангийн яамнаас татан буулгах санал ирүүлсэн. Бид нийтэд зарлаад, өртэй эсэхийг нь шалгасан. Өртэй компани нэлээд бий.
Татварын ерөнхий газартай тулгалт хийгээд 5,000 гаруй нь хасагдахаар болж байгаа.
Татварын ерөнхий газартай тулгалт хийгээд 5,000 гаруй нь хасагдахаар болж байгаа. Тэд шүүхээр явна гэсэн үг.
Өргүй атлаа санхүүгийн тайлангаа өгдөггүй байсан 4,000 гаруй аж ахуйн нэгжийг татан буулгах ажиллагаа удахгүй эхэлнэ. Татан буугдахаар болсон байгууллагууд сүүлийн 25 жил үйл ажиллагаа явуулаагүй, алга болчихсон гэж ойлгох хэрэгтэй.
-Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагынхан татан буулгахыг эсэргүүцсэн байр суурьтай байна. Хугацааг сунгах, шийдвэрээ эргэн харах боломжгүй юу?
-Улсын бүртгэлийн байгууллага Сангийн яамны саналыг үндэслэж байгууллагыг татан буулгадаг. Хуулийн этгээд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хуулиараа олсон орлого, зарлагаа заавал тайлагнах ёстой. Саяхан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан. Хуулийн дагуу энэ асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Татан буугдсан компаниудыг сэргээх боломжтой юу?
-Тухайн компани татан буугдсан бол дахин сэргээнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс бид дахин нягталж байна, татан буугдах нь 10 мянга биш 4,000 гаруй аж ахуй нэгж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!