Дөнгөж шинээр худалдаанд гараад байгаа Самсунг корпорацийн Galaxy Note 5 ухаалаг утсанд ноцтой дизайны алдаа илэрчээ.
Энэ тухай технологийн экспертүүд ид шуугилдаж байна.
Өмнөх Note загваруудын үзэг нь утасныхаа эх биед суухдаа аль ч үзүүрээр нь хийхэд асуудалгүй суудаг байжээ. Гэтэл Note 5 загварын үзгийг арын үзүүрээр нь санамсаргүй шургуулчихвал хэзээ ч салахгүйгээр гацдаг болсон байна.
Энэ тохиолдолд утсаа задлах шаардлагатай болох ба бүр эвдэх ч аюултай болсон гэнэ.
Илэрсэн асуудлын талаар Самсунг корпораци одоохондоо ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Хэрхэн гацдагийг та дараах видеоноос үзээрэй.