Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 1.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжтэй Тамирчдын нөхөн сэргээх эмчилгээний төв нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны дэргэдэх Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв (САУЭШТ)-ийн хоёрдугаар корпусын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэ төвд тамирчдын ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийх аж. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний шигшээ багийн тамирчдад үзүүлэх спортын орчин үеийн тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.

Энэ талаар САУЭШТ-ийн захирал Б.Эрдэнэваанчигаас тодруулахад "САУЭШТ-ийн ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хоёрдугаар корпус өнөөдөр ашиглалтад орлоо. Шинэ төв маань Спортын Төв Ордны өргөтгөлд буюу урд талын аркны хоёрдугаар давхарт байгуулагдсан.

Манай төвд орчин үеийн нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авлаа. Нийт 1.3 тэрбум төгрөгөөр тамирчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг авч, байрлуулсан. САУЭШТ-д одоогийн байдлаар олимпод оролцох тамирчдыг дэмжих багийн 24, үндсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашлаад тамирчдад шаардлагатай тоног, төхөөрөмжийг ээлж дараалан авчирч шинэ төвийнхөө үйл ажиллагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна" хэмээн танилцуулсан юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Ч.Насантогтох, Монголын Үндэсний Олимпын Академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нарын албаны хүн оролцлоо.

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг