Индэр    
2024 оны 5 сарын 16
Зураг
"Эрүүл хэв маягийг түгээгч, Зүрх судасны эмч"

Монгол хүн 80 насалъя, монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ухаант хүн хэд насалдаг вэ?

Амьд амьтан бүр генетикийн өгөгдлөөрөө тодорхой нас наслаад хорвоогийн мөнх бусыг үздэг.

Харин ухаант хүн бол геномын өгөгдөл, генетикээрээ 110-120 хүртэл наслах боломжтой. Энэ бол наслах дээд хязгаар буюу өвчин эмгэгт өртөхгүй наслах нас гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн биологийн өгөгдөл, эх дэлхий дээрээ амьдарвал эхээс төрсөн цагаас хамгийн ихдээ 120 жил болно гэсэн үг (Nature, 2016). Нас ахихын хэрээр хүн хөгширч элэгдэж байдаг. Монгол ардын зүйр үгэнд эрийг нас дарна, уулыг цас дарна гэгчээр насны аясаар хүн өвчин эмгэгт өртөмтгий болдог.

Нэг эрдэмтэн ойрын 200 жил залуужуулах, нас уртасгах дорвитой шийдэл олж чадахгүй хэмээн ам бардам хэлжээ. Хүний амьдрах хугацаа орчин үед улам бүр нэмэгдэх болжээ. Ялангуяа анагаах ухаан, хоол хүнс, амьдрах орчин гайхалтай сайхан хөгжиж байна. Францын эрдэмтэн Жеанне Келметийн судалгаа хүн 122-164 орчим жил насалж байсан ул мөр үлдсэн болохыг тогтоосон байдаг. Гэхдээ хүн хэд наслах нь хөгшрөлтийн биологийн хязгаараас шалтгаалдаг. Энэхүү биологийн хязгаарын нэг хүчин зүйл бол Наяфликын хязгаар юм. Энэ нь хүний эс хөгшрөлтийн төлөвт шилжихээс өмнөх эсийн хуваагдах чадвар. Улмаар хүний эс энэ хязгаараас өмнө 50-70 удаа хуваагдах чадвартай хэмээн үзэж болно.

Хөгжилтэй, шийдэлтэй улс орнуудын хүн амын дундаж наслалт 80 наснаас дээш болжээ

Орчин үед хүн урт наслах аргаа олж анагаах ухаан, технологийн хөгжлийн ачаар урт наслах боломж улам бүр нэмэгдэж байна.

Тухайлбал Япон улсын хүн амын дундаж наслалт 84.6 жил, Итали, Хонконг, Герман, Испани, Норвеги, Швед, Канад, Франц, Нидерланд, Сингапур, Австрали, Шинэ Зеланд, Израиль зэрэг улс орны дундаж наслалт аль хэдийн 80 насыг давсан байна (worldata.info).

Монголчуудын дундаж наслалт 2022 оны байдлаар 71 жил байсан боловч Монгол эмэгтэй хүн 76 жил, Монгол эрэгтэй хүн 67 орчим насалж байна (Эрүүл мэндийн үзүүлэлт 2022).

Урт наслах гол чухал зүйл бол эрүүл хэв маяг юм

Урт наслах, эрүүл амьдрахад нөлөөлөх хүчин зүйлсийг бүхэлд нь далайд хөвж буй мөсөн уултай зүйрлэвэл эрүүл хэв маяг бол бидний нүдэнд харагдахгүй, далайн гүнд орших мөсөн уулын дийлэнх хэсэг (50-60%) юм (who.int).

Мөсөн уулын орой хэсэг буюу далайн түвшнээс дээш бидний нүдэнд үзэгдэж буй хэсэг бол бид нарын амьдарч буй хүрээлэн буй орчин, амьдрах орчин бол 20-30%, эрүүл мэндийн тогтолцоо бол 10-20% эзэлдэг.

Эрүүл хэв маяг ном

Монгол хүн 80 наслах ёстой, монгол аав бүр тэтгэвэрт гардаг болоосой хэмээн Эрүүл хэв маяг номоо олны хүртээл болгож байна. Эрүүл хэв маяг ном бол эх орондоо эрүүл хэв маягаа урлаж ут насалж удаан жаргахад бага ч болов хувь нэмэр болоосой хэмээн эмч би хүсэж байна. Эрүүл хэв маяг номыг 2024 оны 5 сарын 18-20 өдөр зохиогдох 35 дахь номын баяр дээр зарагдах болно.

Эрүүл хэв маяг номын талаар мэдээлэл авах бол https://www.facebook.com/sumiyamd хуудсаар холбогдож болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[203.98.76.249] 2024/6/10
76 л өмнөөс нь хийж өгөөд байхад. наадхаа хоолооо хая
0 | 0 Хариулах
зочин [92.88.170.91] 2024/5/17
Эрчүүдээ оройн хоолоо эрт 18 цагаас өмнө идэх эсвэл өглөө болон өдөр 2-3 төрлийн хоол хийж идэж сур. Мах өөх багатай ногоо ихтэй хоол хийж идэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
оройн хоолоо эрт ид [192.82.65.180] 2024/5/17
нөхөр болон эрчүүдэдээ оройн хоолыг эрт 6-с өмнө идүүл. эсвэл өглөө нь 2-3 төрлийн хоол өгч сурга. 18 цагаас хойш идсэн хоол хор гэдгийг өвөг дээдэс хэлж үлдээсэн. "оройн хоолыг дайсандаа гэж"
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/16
ДЭЭГҮҮР БАЙГАА БИСДАКУУД ДАНДАА ТЭНЭГ ШИЙДВЭР ГАРГАЖ СТРЭССДҮҮЛСЭЭР БАЙГААД ЭРТ ҮХЭЦГЭЭЖ БАЙГААШД, УТАА ТҮГЖРЭЛ ТЭР ТЭНЭГ ШИЙДВЭРИЙНХ НЬ НЭГ ХЭСЭГ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.38] 2024/5/16
Залуус спортоор хичээллэх газар алга. Спорт цогцолборууд олон баримаар бна. Усанд сэлэх, гар бөмбөг, сагсаар хичээлоэх заал бхгүй. Гадаа турник ч байхгүй. Гүйх баытугай алхах талбайгүй шавсан цемент дунд амьдарч бна. Байгаа нь бар, хаанаас ч хамаагүй авч болох навчин болон электрон тамхи. Үүнийгээ анхаараа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.226] 2024/5/16
Төрөөс нэхээд гараа хумхиад суугаад байхаар хэн хийж өгөх вэ дээ.
0 | 0 Хариулах
Zochin [139.5.219.239] 2024/5/17
Hot tuluvlultuu anhaar
0 | 0 Хариулах
Зочин [202.241.38.13] 2024/5/16
Сайхан ном байна. Ном бичсэн шалтгаан, зорилго нь ч их сайхан юм. "Францын эрдэмтэн Жеанне Келметийн судалгаа" гэж Франц улсын иргэн Jeanne Calment-ийн (122 жил насалсан) талаар хэлж байх шиг байна. Энэ нь эрдэмтэн хүн биш бөгөөд зүгээр хамгийн урт насалсан нэгэн. Урт наслах магадгүй таатай зүйл биш ч байж болох. Гол нь амьдралын чанарын талаар, хэрхэн чанартай наслах вэ? тухай бичсэн бол авч сонирхож үзмээр санагдлаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.105] 2024/5/16
Сонгуулийн захиалгат реклам, урьдаас өгөөш хаяж нvхээ малтсан хэлбэр.
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.181.193] 2024/5/16
Монгол эрчүүд тэтгэвэрт гарч чадахгүй их нас барж байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2024/5/16
Монгол эрчүүд тэтгэвэр авахаасаа өмнө үхэхгүй МАНгар улстөрчид маань юугаа идэж амь зогоох билээ?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.31] 2024/5/16
Тэтгэвэр авдаггүй их олон хүн байхын ...наад хууль тогтоомжоо эргэж хараач. Чин зориг гэж хогийн лларын фсда нэг ширхэг байнаа. Гөлийсөн хулгайч минь зайлаарай
1 | 0 Хариулах