Индэр    
2024 оны 6 сарын 10
Зураг
"Эрүүл хэв маягийг түгээгч, Зүрх судасны эмч"

Гүйх хэв маягийг хэвшил болгоё

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Хөдөлгөөн бол юугаар ч орлуулшгүй эм.

Монголчууд бид олон мянган жил тал нутагт амьдарч ирсэн болохоор гүйх бүү хэл маш сайн хөдөлгөөнтэй байв. Сүүлийн хэдэн 10 жил гүйх бүү хэл олигтой алхалт хийж чадахгүй хэв маягтай болсон байна. Магадгүй хотжилт хэмээх суурин соёлд шилжсэн болохоор хөдөлгөөн олигтой хийхгүй байж болох юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг хэлбэр бол гүйлт юм. Гүйснээр зүрхний цохилт нэмэгдэж, амьсгалын тоо олширч, хөлс гарч бодисын солилцоо сайжирдаг.

Гүйлт гэж юу вэ?

Хүн алхах үед нэгээс нөгөөд шилжихийн тулд араг ясны тэнхлэг дээр хөндлөн судалт булчин агшдаг. Алхах үеийн хөндлөн судалт булчингийн агшилтын тодорхой хэмжээний энерги зарцуулалтын үед амьсгаадахгүй, зүрхний цохилт олшрохгүйгээр дасан зохицож чаддаг. Харин гүйх үед хөндлөн судалт булчингийн энерги зарцуулалт ихсэн амьсгаадаж, зүрхний цохилт олширч эхэлнэ. Ийм болохоор хүн гүйх үед бие махбодыг алхахаас илүү ачаалуулж тэр хэмжээгээр хүний бие хүчилтөрөгчийг шаарддаг.

зураг
 

Гүйлт бол зүрх, амьсгалын үйл ажиллагааг сайжруулдаг

Гүйлт бол зүрх судасны эрүүл мэндийг сайжруулдаг. Яагаад гэвэл симпатик мэдрэлийн тонус нэмэгдсэнээр захын судас агшиж зүрхний цохилт нэмэгддэг. Улмаар артерийн даралт ихсэж булчинд очих цусан хангамж ихээр нэмэгддэг. Бид нарын араг ясны булчинд хүчилтөрөгч, тэжээлийн бодис хэрэгтэй болдог тул эргэх холбоогоор амьсгал, зүрх судасны төв идэвхжиж зүрх, амьсгалын тоо нэмэгдэнэ. Улмаар хүн гүйх үед зүрхний цохилт нэмэгдэхийн зэрэгцээ амьсгалын тоо олширч амьсгаадаж эхэлдэг.

Гүйлтийг амьдралын хэв маяг болгосноор зүрх, уушгины дасан зохицох чадвар сайжирч титэм судасны эмгэг, тархинд цус харвах эмгэг, ба зүрхний цочмог шигдээсийн эрсдэл буурна. Тухайлбал Америкийн зүрхний коллежийн сэтгүүлийн мета-анализ судалгааны үр дүнд гүйдэг хүмүүсийн зүрх судасны эмгэгээр нас барах эрсдэл гүйдэггүй хүмүүсээс 45% буурдаг. Гүйснээр цусны судасны нитрик оксидын үүсэлтийг нэмэгдүүлж судасны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

Гүйлт бол зүрх судасны өвчин, халдварт бус өвчнийг бууруулдаг

Зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлд өөх тосын солилцооны алдагдал болох дислипидеми, артерийн даралт ихсэх өвчин, цусан дахь сахарын зохицуулга алдагдах зэрэг хүчин зүйлд гүйлт бол үнэхээр эерэг ач холбогдолтой. Гүйлт бол идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг хэлбэр учраас цусанд агуулагдах өөх тосыг шатааж, глюкозыг зарцуулалтыг сайжруулах давуу талтай. Улмаар артерийн даралт тогтворжих, дислипидеми засагдах давуу талтай (Progress in Cardiovascular Diseases). Ялангуяа гүйх хэв маягтай болсноор сайн холестеролын хэмжээ нэмэгдэж муу холестеролын хэмжээ багасаж судас хатуурлын эрсдэлийг бууруулна.

зураг
 

Гүйлт бол сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулдаг

2020 онд хийгдсэн томоохон судалгаагаар гүйхэд сэтгэлзүйн эрүүл мэнд илт сайжирч байсан. Ялангуяа идэвхтэй дасгал хөдөлгөөн ба сэтгэлзүйн эрүүл мэнд хоорондоо хүчтэй хамааралтай тул стрессийг бууруулж сэтгэл гутралаас сэргийлдэг. Яагаад гэвэл бид нар стресстэх үед стрессийн бодис болох кортизол, катехоламин ялгарна. Энэ стрессийн бодисыг гүйх үе ихээхэн зарцуулагдаж биеэс хурдан гадагшлах боломжтой. Улмаар эндорфин ялгарахыг нэмэгдүүлж, стрессийн үр дагавар буурахад сэтгэл гутрал буурч, сэтгэлзүй сайжирдаг. Тухайлбал судалгаагаар гүйх хэв маягтай хүн чанартай унтаж амардаг байна.

Бид нүүдлийн соёлоор тал нутагтаа олон мянган жил амьдарч байтал хотжилт хэмээх олон давхар байшингаар солигдож гүйх бүү хэл алхалт хийхгүй хэв маягтай амьдарч болохгүй. Гүйлт зэрэг идэвхтэй дасгал хөдөлгөөний амьдралын хэв маягтаа урлах хэрэгтэй. Зуны дэлгэр цагт бүх нийтээрээ гүйх хэв маягтай болцгооё.

Монгол хүн 80+ насалъя.
Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.177] 2024/6/11
Ийм агаартай газарт юун гүйлт. Баахан хортой угаараар амьсгалаал. Ер нь гүйлт бол эрүүл мэндэд эсрэгээрээ халтай болох нь сүүлийн үед судлагаагаар нотлогдсон. Харин зүгээр алхах сайн шүү.
0 | 2 Хариулах
Зочин [112.72.11.250] 2024/6/11
чи юугаа мэддэг юм
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.242] 2024/6/10
Өнгөрсөн жил хамгийн таргалалттай томоохон орнуудын жагсаалтыг АНУ, Катар, Кувейт, Саудын Араб, Румын, Унгар, Аргентин, Хорват зэрэг Европ, Ойрх дорнодын улсууд тэргүүлжээ. Манайх 84 буюу дундаж даа орсон байна. Харин хамгийн бага таргалалттай орнуудаар Азийн буюу Хятад, Солонгос, Япон багтжээ.
1 | 0 Хариулах
Иргэн [202.131.233.190] 2024/6/10
Улаанбаатар хотын тохижилт гадууг гүйхэд хамгийн тохиромжгүй шүү. Гүйж тураад хүнд металл амисгалснаас таргалалттайгаа хөшиж явсан нь илүү урт удаан амьдрах нөхцөл. Гүйлт хийхэд машины утаа, хагарч бутарсан явган хүний зам, тоос шороо, хүйтэн агаар уушги руу орох гэх мэт хүндхэн асуудлууд маш олон байна. Эхлээд сонгуульдаа энэ МАНАН-аасаа өөр юу ч хамаагүй сонгоодох тэгэх үү.
1 | 0 Хариулах
Зочин [51.159.148.219] 2024/6/10
Монголчууд нийтдээ тарган.30 гарлаа бүгд аахилсан гахайнууд.Орос Латин Африкчууд бас адилхан.
1 | 0 Хариулах
Гүйлтийг хэвшил болгоё [45.117.34.146, 136.226.228.114] 2024/6/10
Гүйлтийг хэвшил болгоё гэж болдоггүй юм уу. Заавал хэв маяг гэдэг үг хэрэггүй
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2024/6/10
Манайханд алхах мөн гүйхийн техникийн талаар мэдлэг чадвар маш муу байна. Зарим нь өлмий дээрээ цөмцөгнөн өцөг өцөг гээд л шогших юм , амархан ядарч хөл өвднө шүү дээ! Биедээ хамгийн ядаргаагүй,хөнгөн хөнгөн, өсгий өлмий, өсгий өсмий гээд л гараа чөлөөтэй хаялаад, хараа дээгүүр алхах ч гоё доо! Хоорондоо дэмий донгосоод, хов яриад, улс төржөөд эсвэл цтсаа хараад явбал ямар байх вэ ? Та нар судлаад үз дээ !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.78] 2024/6/10
тогтмол их гүйгээд байхаар доргилтоос үүдэх элэг бөөрний эмгэгтэй л болдгийн штэ, гүйлтийг хааяа нэг л хийдгийн, тэрнээс зүгээр сайхан алхаач
1 | 0 Хариулах
Зочин [202.131.230.53] 2024/6/10
Паа яа яа. Ямар аймар нээлт вэ.
1 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/10
хотод хаа сайгүй ундуй сундуй хаясан байгаа скүүтрийг хориглож гүйлтийг дэмж.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.162.110] 2024/6/10
Mongolchuud guihees uur yum medehev baisan
0 | 0 Хариулах