Индэр    
2024 оны 7 сарын 9
Зураг
"Эрүүл хэв маягийг түгээгч, Зүрх судасны эмч"

Монгол хүн мориноосоо унаж үхдэггүй, харин моторт хэрэгслээс улбаалж цөөнгүй нас барж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчууд мянга мянган жилийн тэртээгээс өргөн уудам тал нутагт Монгол хүн, Монгол морь хоёр хамтдаа тэнгэрийн хаяа, газрын эцэст хамтдаа даван туулж аж төрж иржээ. Монгол морь бид нарын үүх түүхтэй салшгүй холбоотой тул төрийн сүлдэндээ хүндэтгэн залсан болохыг сайн мэднэ. Монгол хүн морьтойгоо хамт тал нутагтаа салхи сөрж давхихад хийморь лундаа сэргэж цаанаа нэг жавхаалаг байдаг. Аргагүй биз ээ хэдэн мянган жил тал нутагт морьтойгоо хамт шүтэн барилдлага нягт аж төрсөн хойно. Энэ шүтэн барилдлага та бидний сэтгэлд хоногшиж цусанд шингэсэн биз ээ. Иймд бид эрт дээр үеэс дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг хэмээн зүйрлэж ирсэн түүхтэй.

Өөрөөр хэлбэл Монгол хүн мориноосоо унаж үхдэггүй хэмээн үг үнэний ортой байж болох юм. Харин орчин үед техник технологи хөгжихийн хирээр морь хэмээх унаа моторт хэрэгслээр солигдож та бид ажил амьдралдаа өргөн хэрэглэж байна. Магадгүй, сэтгэлд хоногшсон цусанд шингэсэн зүйлээ мэдрэх гэж моторт техник хөлөглөж хурд хэтрүүлэх дуртай байж болох юм. Манай оронд осол гэмтэл нас баралтын 3 дахь шалтгаан болохыг сайн ойлгох хэрэгтэй.

Монгол хүн морь бус моторт унаа хөлөглөх болов?

Орчин үед техник технологи хөгжиж морь унах биш машин, мотоцикл хэмээх моторт унаа хөлөглөх болсон. Энэ зүйл амьд амьтан биш мотор агуулсан техник хэрэгсэл болохоор зөв харьцахгүй, дүрэм стандарт барьж хөлөглөхгүй бол зам тээврийн осол гэмтэл гэгч зүйл үүсдэг. Та бид нарын цусанд тал нутагт салхи исгэрүүлэн давхих хоногшил байдаг болохоор мотор хөлөглөж хурд хэтрүүлэн давхихыг эрмэлздэг байж болох юм.

Магадгүй, Монгол хүний онцлог, нүүдэлчдийн соёлоор хэдэн мянган жил амьдарсан болохоор моторт хэрэгсэл унасан бол дүрмээрээ бус дураараа, бага хурд бус их хурдаар, тайван бус яарч явдаг болохоор осол гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болох юм. Монгол хүн нас барахад хүргэх шалтгаант хүчин зүйлд нэгдүгээрт зүрх судасны эмгэг, хоёрдугаарт хавдар, гуравдугаарт осол гэмтэл ордог. Осол гэмтэл бол анхаарал болгоомжгүйгээс болж хүний эд эрхтэн гэмтэж амь эрстэхийг хэлнэ. Олон төрлийн осол гэмтэл дотроос зам тээврийн осол гэмтэл энэ улсад тэргүүлдэг.

Зам тээврийн осол гэмтэл гэж юу вэ?

Зам тээврийн осол гэмтэл бол зам тээврийн хөдөлгөөний нөлөөгөөр хүний эрүүл мэнд хохирч амь нас эрстэхийг хэлдэг. Монголчууд бид суурин соёлд суралцаж замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг хангахгүйгээс улбаалж осол гэмтэл үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Магадгүй, хэдэн мянган жилийн турш тал нутаг адууны дэлэн дээр намирч явсан организм тэр зүйлтэйгээ дасан зохицож сурсан байх. Харин зам тээврийн хөдөлгөөн бол тал нутагт мориороо давхихаас газар тэнгэр шиг ялгаатай зүйл. Тэр дураараа давхиж хийморь сүлд нь сэргэдэг монгол хүнд тээврийн хэрэгсэл мөн адил санагддаг болохыг ор тас үгүйсгэж болохгүй байх.

Монголчуудын нас баралтын 3 дахь шалтгааныг осол гэмтэл эзэлдэг

Осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралт монгол хүний нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Хүн нас барахад шалтгаант хүчин зүйл байдаг, өөрөөр хэлбэл үхэлд хүргэдэг шалтгаан нөлөөлсний улмаас ухаант хүн хорвоогийн мөнх бусыг үздэг гэсэн үг. Монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзэхэд дийлэнх шалтгааныг зүрх судасны эмгэг, удаах шалтгааныг хорт хавдар, гутгаар шалтгааныг осол гэмтэл эзэлдэг.

Осол гэмтлээр хорвоогийн мөнх бусыг үзнэ гэдэг их харамсалтай зүйл. Яагаад гэвэл өвчин эмгэгээр өвдөөгүй, бие организм эрүүл саруул залуу насандаа гэнэтийн осол гэмтлээс улбаалж нас барна гэдэг үнэхээр харамсалтай, гунигтай зүйл юм. Яагаад гэвэл өдий олон жил эд эрхтэн, бие организмын хувьд эрүүл саруул явж ирчхээд зуурдаар нас барна гэдэг юутай гунигтай зүйл билээ. 

Зуны сард осол гэмтэл нэмэгддэг

Зуны улиралд аялал зугаалга, наадам тохиож буйтай холбогдуулан осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг. Ялангуяа улсын баяр наадамтай холбогдуулан амрах болсонтой холбогдуулан зам тээврийн осол, бүх төрлийн уналтын бэртэл гэмтэл ихсэх хандлага илэрхий ажиглагддаг. Энэ осол гэмтлийн дийлэнх шалтгааныг архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн холбоотой. Тэгэхээр амралтын өдөр архи дарс хэрэглэж осол гэмтэлд өртөх хандлага нэмэгддэг байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад 2022 онд осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг зам тээврийн осол гэмтэл ордог. Эдгээр осол гэмтлийн осол гэмтэлд орсон тохиолдлын 50% гаруй хувь нь суудлын бүсээ зүүдэггүй юм байна. Нийт 3 осол тутмын 1 тохиолдол бол 6, 7, 8 сард тохиолддог (Эрүүл мэндийн үзүүлэлт 2022).

Монгол түмэн минь энэ зүйлийг мэргэн ухаандаа тунгааж авах гээхийн ухаанаар хандаж хотол олноороо сайхан наадаарай.

Монгол хүн 80+ насалъя.

Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.196] 2024/7/10
Мориноос унаад үхэж байгаа нь монгол биш хүмүүс, эрлийз хурлийзууд юм байна л даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.74] 2024/7/10
Тиймэл морь унах хобитой бол томчууд өөрсдөө унаачээ
1 | 0 Хариулах
JuicySlut [108.244.252.179] 2024/7/10
Mongol emch nar yostoi practice deer garaad neg hun emchlehchee bolj surdag uu gehees tuv anagaahiin surgalt ntr hog shdee. Hun emchleh baitugai setgen bodoh huntei hariltsah ch chadwargui emch nar tugsugdug. Mongol emch nar hudlaa shuu. Shinjleh uhaaniig tugeeh humuus baital uursduu lam buu geed yawj baidag duurtsen amitadshdee.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.192] 2024/7/9
Морь уралдуулж зугаацах дуртай томчуудаасболж хүүхэд эндээд бна Тийм их дуртай юм бол хүний нялх үрсээр бүж зугаац Ядаж 16 нас хүрсэн байх хэрэгтэйбна Эсвэл өөрсдөө морио унацгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.166] 2024/7/9
морь унадаг хүүхдүүд хүн биш юм уу
0 | 0 Хариулах
үнэн [202.126.90.190] 2024/7/9
Архи ууж галзуурсан үомбинууд хөдөөгөөр дүшрэн бн Замын цагдаа бн уу?!
0 | 0 Хариулах
A [104.28.71.90] 2024/7/9
Mongol hun morinoosoo unaj uhdeggui, huuhed ni l unaad uheed bgan tiimee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.210] 2024/7/9
🕯️🕯️Бид өнөөдөр дугуйчин, сэтгүүлч найзынхаа дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд 20.00 цагт зул өргөнө 🕯️🕯️Согтуу жолоочид хатуу хариуцлага тооцохыг шаардана 🕯️🕯️Хот хөдөөгүй дугуйтай, аюулгүй зорчиж болдог байхын төлөө аян өрнүүлнэ 🛑 Тэр хүн согтуугаар машин жолоодоогүй бол бидний найз, ээжийн сайн хүү тэр минь өнөөдөр амьд байх байв!!!! 🛑 Согтуу жолоочийн уршгаар бид өнөөдөр найзтайгаа хөлбөмбөг үзэх биш зул өргөөд зогсохоор болж байна!!!!! 💚Хэвлэл мэдээллийн салбарынхан, найз нөхдийгөө нэгдэхийг уриалж байна💚 Дугуйн зам тавь!!! Согтуугаар бүү жолоод!!!!! Ariun Kаng
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.230] 2024/7/9
Чанаргүй хужаа мотоцикл оруулж ирж зараад байгаа сүлжээг таслан зогсоож чадвал хөдөөгийн оркуудын үхэл шууд 50%-р буурна шүү, гэвч төр засагт маань ингэх сонирхол байдаггүй бололтой
1 | 0 Хариулах
Guest [192.82.65.8] 2024/7/9
Монгол хүн ихэнхдээ сэргийлж болох эрсдлээс болж үхдэг. Архи, тамхи, зугаа цэнгэл...
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.101] 2024/7/9
архинаас л болж байгаа шд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.83] 2024/7/9
Хужуагийн мотоцикл унадаг ооркудыг буудаж ал !!!
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.132] 2024/7/9
Manai khaan morinoosoo unaj uhluu yaalaa bi anduuraad bna uu
1 | 2 Хариулах
[203.98.76.249] 2024/7/9
тэнэгээ гайхуулаад.
2 | 1 Хариулах
Зочин [103.161.242.254] 2024/7/9
Za shaadaarai morinoos unaj zunduu l uhdeg shd huuhduud
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.181] 2024/7/9
Наадам болгонд хүүхэд үхэж байгаа нь тгд моторт хэрэгслээс болсон уу?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.150] 2024/7/9
15 даага уралдахад хориод машин, арваад мотоцикл уралдаж байна ш дээ, энгийн нэг суманд
1 | 0 Хариулах
Зочин [37.48.108.2] 2024/7/9
За болио. Энэ морьноос унаж эндээд, амь насаа алдаад байгаа хүүхдүүд Монгол биш юм уу тэгээд? 21-р зуун гарснаар мянга байтугай л хүүхэд морьноос унаж эндлээ, хэдэн мянгаараа тахир дутуу болсон шдэ. Хаана ч, ямар ч наадам дээр бүх хүүхдүүд нь морин дээрээ орж ирсэн нэг ч тохиолдол байхгүй. Арай дэндүү юм аа.
2 | 0 Хариулах
Lol [202.126.91.131] 2024/7/9
Замын хөдөлгөөний соёл суугаагүй ухамсаргүй бүдүүлэг оркуудаа үхэх мөрөөрөө үхэхгүй өрөөлд гай болохоо больцгоо үхэрнүүдээ.
1 | 0 Хариулах
Морь [3.36.129.90] 2024/7/9
Мориноос унаад үхэхээ хүрвэл Хятад хүн ч бай Монгол хүн ч бай ялгаагүй үхнэ малуудаа
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.185] 2024/7/9
Яг шдээ ярьдаг морио
1 | 0 Хариулах