Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт өнөөдрөөс эхлэн манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ үеэр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөгөөр замын хөдөлгөөний хязгаарлалт хийх тул бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцож, мэдээллийг цаг бүрт нь "Авто радио 96.3" радигоор хүлээн авч сонсоно уу хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс иргэдэд анхааруулж байна.
Мөн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг нийт иргэдээс хүсч байгаа аж.
Айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!