Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Элчин Сайдын Яам Жастин Каплатай холбоотой МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Ану
2015 оны 1 сарын 30
iKon.MN
 

АНУ-ын Элчин Сайдын Яам Жастин Каплад холбогдох хэргийн шүүх хурлын шийдвэр гарсантай холбоотой  МЭДЭГДЭЛ гаргажээ. Энэхүү Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Хэвлэлийн Мэдэгдэл 

2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө  ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гадны удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гаднын шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.

Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний Эрхийн Комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно.

АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон Нийттэй Харилцах Алба