Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жастин Капла нарт таван жил хорих ял оноов

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II дугаар шүүх АНУ-ын иргэн Жастин Капла, /Justin kapla/, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/, Кристобэл Ж.Дэвид /Cristobal G.Devid/ нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 18-30-ны өдрүүдэд нээлттэй хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. 

 

Шүүх хуралдаанаар Жастин Каплаг Хиларион В.Кажүком ЖР-тай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. 

Мөн шүүгдэгч Хиларион В.Кажуком ЖР-г Жастин Каплатай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Кристобэл Ж.Дэвид-г бусадтай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон байна. 

Шүүхээс Жастин Капла болон Кристобал Ж.Дэвид нарын тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, таван жил 10 сарын хугацаагаар хорих, Хиларион В.Кажуком ЖР-ийн мөн нэг сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноолоо.

Гурван шүүгдэгчийн ялыг чанга дэгдэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан

Харин шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцсон "Саусгоби сэндс” ХХК-иас 35 тэрбум гаруй төгрөг гаргуулж улсын орлогод /Сангийн яам/-д оруулахаар шийдвэрлэлээ.