2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
15:00
S30
-4°
16:00
S30
-5°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
21:00
S29
-8°
22:00
S26
-8°
23:00
S26
-8°
00:00
S26
-8°
01:00
S26
-8°
02:00
S26
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Мардаан: Төрийн том шагнал нэг хүний энгэрт багтана гэдэг их хувь заяа

Э.Пагма
2014 оны 12 сарын 11
Монголын мэдээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан

Энэ удаагийн “Чухал хүн” булангийнхаа ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Сэлэнгэ аймгийн Номгоны “Газрын ундраа” компанийн захирал Ш.Мардааныг урилаа. Түүний хувьд олон үе дамжсан тариаланч гэр бүлээс гаралтай нэгэн билээ. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна. 

-Ярилцлагаа таны бага нас­наас эхлэе гэж бодож байна. Ер нь уугуул гарал хаанхых уу. Аав, ээжийнхээ тухай сайхан дурсамж дэлгэвэл?

-Миний үндсэн захиргаа Ховд аймгийн Үенч сум. Манай удмын хүмүүс болох өвөө Магнай, аав Шарав нар маань тариаланч хүн байсан.

Манай аав мөн мужаан хүн л дээ. Жижигхэн биетэй. Үенч сумынхан аавыг хурдан хээр морьтой Шарав гэж дуудна.

Баруун Алтай Баянбүрдэд тариа тарьж, гэзэг усалгаа, цэнэг усал­гаа, хар ус усалгааг хийж та­риагаа тарьж хураана.

Ин­гэхдээ цан гэж шар шав­раар шавж хий­сэн талбайд мо­рин тэ­рэг, чаргаар та­риа­гаа аваа­чиж ху­раагаад адуугаар гиш­гүүлж цайруулаад сал­хи хүлээж байж, үр та­риагаа цэвэрлэдэг байсан хүмүүс. 

Би 6-7 настай хүүхэд тариа зөөж байснаа мэддэг юм. Үндсэндээ гэр бүлээрээ тариалан эр­хэлж, илүү гар­сан зүйлээ мал ахуй­гаар борлуулж, амьд­ра­лаа залгуулж бай­сан гэхэд болно. Ца­гаан эрэг, Цагаан дүн гэдэг газарт та­риалан эрхэлж, усыг шуудуу буюу бухаар урсгаж, үр тариагаа усална.

Миний хувьд 10 хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь. Бага насаа эцэг, эхдээ тусалж өнгөрөөсөн дөө.

Намайг сургуульд орсноос хойш манай аав нэгдлийн барилга дээр ажиллаж байсан. Харин ээж маань барилгын туслах ажилчин хийнэ.

 Долдугаар анги төгссөн жилээс эхлэн ээжийнхээ оронд ажил хийж, ша­вар шавхай ачина, зөөнө, зуур­даг ажил хийж эхэлсэн. 

Миний хувьд долдугаар анги төгссөн жилээс эхлэн ээжийнхээ оронд ажил хийж, ша­вар шавхай ачина, зөөнө, зуур­даг ажил хийж эхэлсэн.

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, манай аав хурдан морьтой, сайн уяач хүн байсан гэж дээр хэлсэн дээ. Аавын минь хурдан хээр морь 33 насалж, үгүй болсон.

Тиймээс үүнийг билэгдэн Үенч сумын их насны морины уралдааныг морины байг байнга даадаг юм. Өөрөөр хэлбэл, эцгийнхээ нэр алдарыг олонд түгээж явах ми­ний үүрэг шүү дээ. 

Харин би анх Мардаан бус Баянхонгор гэ­дэг нэртэй байсан юм билээ. Аав маань Ховдын хорооны цэр­гийн зэвсгийн мастер хийдэг хүн байж байгаад аймгийн улс­төрийн орлогчтой хил эргэж явах хойгуур нь би гарч, надад нэр өгч гэрчилгээ авсан байдаг юм билээ.

Харин аав ирээд Хи­лийн эргэлтээр явж байгаад дай­ралтад орж, түүнтэй хамт явсан улстөрийн орлогч Мардаан гэж казак буудуулаад нас барьсан учраас сайн нөхрийнхөө нэрийг өгсөн түүхтэй. 

-Мэдээж хүүхэд байхад сур­гуульд сурах том зүйл бай­сан байх. Тэр дундаа таны үеийн­хэнд. Хэдэн онд сур­гуульд ор­сон бэ?

-Миний үед хүүхдүүд есөн нас­тай сургуульд ордог байлаа. Би найман настай буюу 1961 онд сургуульд орж билээ.

Учир нь манай эгч есөн  нас хүрч сур­гуульд орох байсан ч ээж охиноо явуу­лахгүй гэж сумын орлогч дар­гатай маргалдаж, үүний ул­маас Захиргааны арга хэмжээ ав­хуулахаар боллоо.

Тухайн үед За­хиргааны арга хэмжээ гэдэг нь аймаар л юм байдаг байх гэж бодож, сумын орлогч даргад “Ах аа би эгчийнхээ оронд сургуульд орж болох уу” гэтэл тэр хүн зөвшөөрч сургуульд орж байлаа.

Аравдугаар ан­гиа төгсөхдөө ард түмэнд тус бо­лох үүднээс Эмэгтэйчүүдийн эмч болох бодолтой байсан.  

Тэгээд Үенч сумынхаа найман жилийн дунд сургуульд орж, дунд ангиа төгсөөд Ховдын Булган сумын 10 жилийг төгсч билээ. Миний сургуулийн багш нар их мундаг хүмүүс байлаа.

Найман жилийн сургуулийн багш Цэвлээ гэж хүн хичээл тараад намайг гэртээ аваачин хичээл давтуулна. Би тоондоо сайн ч Монгол хэлний хичээлд тааруу. Тэр хүний хувьд намайг юм сургах гэж чин сэтгэлээсээ хичээнэ. 

Мөн 10 жилийн сургуулийн анги даасан багш маань Таванбогдын Баатарсайханы аав Цагаач хэ­мээх гавьяат багш байсан. Ингээд 10 дугаар анги төгсөхдөө их сайн сурлагатай хүүхэд төгсч бай­лаа.

Аравдугаар ан­гиа төгсөхдөө ард түмэнд тус бо­лох үүднээс Эмэгтэйчүүдийн эмч болох бодолтой байсан. Гэ­тэл конкурс өгөх болтол одоо­гоор ЭМШУИС, ХААИС-ийн аг­рономичийн анги нэг дэвсгэр буюу хими суурилсан шалгалттай байсан юм билээ. 

Конкурсдэж би дээрээсээ хоёрт жагсч, эмэг­тэйчүүдийн эмчийн хуваарь авах гэтэл тийм анги байхгүй уч­раас тариа ногоонд ойрхон, үе уламжлан газар тариалан  эр­хэлж өссөн сэтгэлд ойр учраас аг­рономийн анги сонгосон.

Үүнээс гадна намайг 6-7 дугаар ан­гид байхад манай нэгдлийн аг­рономич Улаанбаатар гэдэг  ах мотоцикиль унаад л энд тэнд  очиж хүн загнаад явах нь аятай­хан харагддаг байсан учраас ийм дарга болно гэж бодсноос үүдэн ХААИС-ийн агрономийн ангид  суралцан 1979 онд төгсч байлаа. 

-Одоо бол танай ангийхан бүгд газар тариалангийн сал­бар ажиллаж байгаа биз? 

-Байлгүй яах вэ. Манай ангийн Г.Цагааншүхэрт, Д.Алимаа нар хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, пропесср болсон. Мөн манай гэр бүлийн хүн надтай нэг ангид байсан. Ягаан­цэцэг маань агрономич, газар тариалангийн салбарт ши­нэ сорт турших ажлыг олон жил хийсэн. Хөдөө аж ахуйн тэр­гүүний ажилтан, Атарчдын ал­тан медальтай, Алтан гадас одон­той, Хөдөө аж ахуйн ухааны магистер хамгаалсан эмэгтэй. 

Мөн Ж.Бадрах гэж газар тариалангийн салбарт олон жил ажиллсан гээд манай ангийн 16 хүүх­дээс Хөдөлмөрийн баатар нэг, гавьяат агрономич нэг, Хө­дөө аж ахуйн ухааны доктор  хоёр, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой дө­рөв, 16-уулаа Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 13 нь энэ чиглэлээрээ магистер хам­гаал­сан байдаг. Үүнийг би ан­гийн багштай холбоотой гэж бас боддог. 

ХААИС-ийн анх­ны доктор, ангийн багш С.Ичинхор­лоо гэж их мундаг хүн байсан. Энэ багш ХААИС-д 50 гаруй жил багш­лахдаа ганцхан  анги дааж төгсгөсөн нь манай анги. Тийм ч учраас бид маш сайн мэргэжилтэн болж төгсч байж.

Оюутан байхад хөгжилтэй зүйл их тохиолдоно. Намрын дайчилгааны ажлаар Зүүнхараагийн сангийн аж ахуйд ажиллана. Тэгтэл буух болчихсон байхад 60 орчим тонн төмс гараар түүж ялгах даалгавар өгдөг юм байна. 

Тухайн үед гараар ялгавал дуу­сахгүй шүү дээ. Тэгээд ну­руулдсан төмсийг хүрзээр юм уу ху­вингаар хутгаж дээшээ шидхэд сайн төмс нь өнхрөөд ирэнгүүт хувингаа тосч дүүргээд үд хүрэхэд ангилж дуусгаж байлаа. Үүнийг харсан багш гайхаад ямар хурдан ялгасныг асуутал манай нэг оюутан “Мардаанчилсан” юм аа гэж билээ. Энэ мэт хөгж­тэй, хөгжилтэй олон зүйл то­хиолдоно. 

-Их сургуулиа төгсөөд ажил амьдарлын гарааг хаанаас эхэлж байв?

-Миний хувьд Ховд аймгийнх. Харин эхнэр маань Архангайн гаралтай ч Төв аймгийн Борнуурт сууршсан айл. Тиймээс бид хоёр ярилцаад аль алиныхаа нутагт суухгүй гээд Монгол Улсын та­риалангийн 60-70 хувийг эзэлдэг Сэ­лэнгэ аймагт суухаар болсон. Өөрөөр хэлбэл, ХААИС-ийг аг­рономичоор төгссөн  хоёр хүнд ажил олдоно, энэ чиглэлээр хү­чээ үзэхээр Сэлэнгийн Номгоны сан­гийн аж ахуй дөнгөж байгуулагдаж байхад ирж байлаа. 

Анх үрийн агрономийн сангийн аж ахуйд томлигдож ирээд хоёр жил ажиллаж 1981 онд ерөнхий аг­рономич болсон. Түүнээс хойш тасралтгүй 20 гаруй жил энэ сангийн аж ахуйн агрономич хийсэн дээ. Тэгээд 1990 оны эхээр Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин бужиг­наж, газар тариалангийн сор болсон хүмүүс үүргэвч үүрээд ганзгын найманд явж, энэ салбар эзэнгүйрсэн гэж хэлж болно. 

Тухайн үед манай улс 600 мянган га-д үр тариа тарьж бай­сан бол 1990 оны эхээр 200-300 мянган га болж буур­сан. 1992 оны үед Сэлэнгийн Цагаан­тол­гойн сангийн аж ахуйд хав­рын тариалалтын зөвлөгөөн бол­сон.

Тухайн үед Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Шадар сайд Да.Ган­болд байсан юм. Энэ зөв­лөгөөнд Да.Ганболд ирж, га­зар тариалангийн салбарыг хэр­хэн  сэргээх талаар ярьж, ту­хайн үедээ тэрбээр Канадын нэг фермерыг дагуулж ирсэн юм. Тэр хүн олон зуун жил эцэг өвгөдөөс уламжлан ирсэн газар тариаланг хөгжүүлж ирсэн хүн байсан.

Тиймээс уулзалтын үеэр тэр канадтай уулзаж, олон зуун жил үе уламжлан тариалангийн аж ахуйг авч явж байгаа арга зөв юм байна гэж бодон үүнийг Монголын газар тариаланд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн. 20 гаруй жил газар тариалантай холбогдож явсан учраас үүнийг хийж чадна гэж бодсон ч Сан­гийн аж ахуйгаас намайг тийм амар тавьж явуулахгүйг мэдэж байсан юм. 

Тийм учраас фермэр канадаар Шадар сайд Да.Ганболдод хэлүүлж, Мардаан гэх энэ залууг фермерийн аж ахуй эрхлэх боломж олгож, 500 га-г өгөх талаар саналаа ярьсан юм. Хурал дээр Мардааныг тусад  нь гаргаж, фермерийн аж ахуй эрхлүүлэх санал гарсан ч сангийн аж ахуйн дарга эсэргүүцсэн. Харин хурал удирдагчид чухал ажил хийх гэж байхад хорьж болохгүй гэж шүүмжилж, намайг сангийн аж ахуйдаа хавар хүртэл тариа тариад ажлаасаа гарах чиглэл өгсөн. 

-Тэгээд л хувийн ажил руугаа орчихсон уу?

-Ингээд 500 га газар авч  хоёр троктарын жолооч, нэг туслах ажилтан авч тэднийг тусад нь гаргаад, сангийн аж ахуйд ажил­лах хугацаандаа өөрийн зав чө­лөөгөөр эргэж тойрдог байсан.

Ингэж явсаар хавар болж, тариаланч дуусч уранш бэлтгэх ажил эхэлж, штаб хуралдсан юм. Гэтэл намайг явуулдаггүй дээ. Тиймээс штаб хуралдах үеэр тухайн үеэд бригадын дарга хийж байсан Бадарч, Бямбасүрэн гэдэг маш мундаг хүмүүсээр үг дайлаа. 

Ямар ч сангийн аж ахуйн дарга энэ хоёрын үгийг ав­на. Тиймээс тэр хоёртой хор найруулж, өөрийгөө ажил хийх­гүй байна гэж муулуулсан, аж­лаасаа гарч байсан түүхтэй.

Тэ­гээд одоогийн энэ компаниа бай­гуулж, тэр үед 57 мянган төг­рөгийн үндсэн хөрөнгө болох гур­ван ширхэг Силк, нэг 150 трок­тар, өөрийн унаж байсан пургон машиныг авч байлаа. Тэр үед энэ их мөнгө өө. Энэ мөнгийг л олж өгч байж сангийн  аж ахуйгаас гарна. 

Монголын тариалангийн сал­ба­рын гарцаагүй хэрэгтэй зүйл уринш гээд байгаа юм. 

Гэхдээ тухайн үед дээрх эд хөрөнгийг ягаан тасалбараар авах ёстой байсан. Ингээд л өөрийн ах дүүгийн та­сал­барыг  цуглуулсан ч хүрээгүй.

Эх­нэр бид хоёр сар бүр 800-1000 төгрөгийн цалин авна. Үүнийгээ цуглуулаад 10 гаруй мян­ган төгрөгтэй болчихсон бай­сан.

Тэгээд л үүнийгээ аваад Улаан­баатарт ирж зах дээрээс ягаан тасалбар цуглуулж, сангийн аж ахуйд өгч компаниа байгуулж байсан. 1992 оны намар 500 га газрыг авч үүний 300 га-д  тариа тарьж, 200 га-д уранш хийсэн. Гэтэл энэ үед газрыг маш муу арчилж байсныг мэдэж, үүнийг сайжруулах ажлыг хийж билээ. 

Энэ мэт олон саад бэрхшээлийг даваж, манай компани өнөөдөр 2500 га эргэлтийн талбайтай, жилдээ 1300 орчим га газарт тариалалт хийж, нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг аж ахуй нэгж болж дээ.

1994 онд, 2001, 2004 онд Монгол Улсын ургацын аварга хамт олон болсон. Манай компанийн нэг га-гийн дундаж ургац 15.4 центр.  Тариалангийн үйлдвэрлэлийн гол зүйл нь уринш боловсруулалт. Ингэж байж л бид ургацтай байх үгүйгээ ярих юм. Тэр утгаараа Монголын тариалангийн сал­ба­рын гарцаагүй хэрэгтэй зүйл уринш гээд байгаа юм. 

-Таны гэр бүлийн хүн та хоёр агрономич. Тиймээс уринш хийх тал дээр их ан­хаарна биз?  

-Манай Номгоны газар ну­тагт уринш 40-өөс доош хувь руу орж болохгүй. Энэ хувьд хүр­вэл ургац алдана л гэ­сэн үг. Бид шинжлэх ухаан тех­но­логийн дэвшил руу явж, тэг эр­дэнэшүүлэлтийг хийхээр зорьж байна. Тэг эрдэнэшүүлэлтийн эц­сийн зорилго талбайг сүр­лэн хучилттай болгох. 

Тариа­лан­гийн талбайг 5-6 см зузаан сүрлэн хуч­илттай болговол цаг уурийн өөрчлөлт хүчтэй мэдрэгдэж байгаа энэ үед ганц аврах гарц ч гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ган гачиг болсон үед талбайг чийгшилгүй болохоос хамгаалах гол зүйл.

Манайд тариалангийн талбайг хучих сүрэл, техник тех­нологи нь байсан ч үүнийг мал идээд байлгахгүй байна. Миний хувьд 250 га газрыг бүтэн торон хашаатай болгож сүрлэн хучилттай болгох гэсэн ч торыг нь таслаад л малаа оруулчих юм. 

 

 

-Газар тариалангийн бүс ну­тагт малчин тариаланч хоёрын дунд ангал үүсч эх­лээд байна. Үүнийг хэрхэн зо­хи­­­цуулах ёстой юм бол?

-Энд төрийн бодлого ду­таж байна л гэж бодож бай­гаа. Тий­мээс ядаж газар тариа­лан­­гийн бүс нутагт мал аж ахуйн сал­барын асуудлыг шийд­мээр байгаа юм. Энэ талаар Сэ­­­лэн­гийн тариаланчид төр за­­сагт хандсан.

Тодруулбал, Сэ­лэнгэ, Төв аймгийн Угтаал, Жар­га­лант, Залуучууд гэх мэт тариа­лан эрхлэдэг гол нутагт суурин ма­лалгаатай мал аж ахуй эрх­лэх буюу бэлчээрийн малаас сал­гах саналыг хүргүүлээд бай­гаа. Үнэхээр энэ бүс нутагт мал­чин өрх амьдармаар байгаа бол зөвхөн суурин мал аж ахуй эрхлэх. Ингэж байж л Мон­голын тариаланг аврах гарц бол­но гэсэн асуудлыг тавьдаг ч шийд гарах­гүй байна. Үүнийг ший­дэх­гүй бол бид цаашид тариагүй болно. 

-Газар тариалангийн сал­барт 30 гаруй жил ажиллаж бай­г­аа хүний хувьд тэр дундаа та­ны эхнэр энэ салбарт шинэ сорт турших ажлыг олон жил хий­сэн хүн. Тиймээс дээрх ху­га­цаанд Монголын нутагт хэч­нээн нэр төрлийн сортыг ну­таг­шуулав?

-Монголын газар тариалан 1980 оны сүүлээр оргил үедээ тул­сан. Тэр үед бид илүү гарсан тариагаа анх удаа гадагшаа гаргаж байлаа шүү дээ. Харин зах зээлийн эхэн үед буюу 1990 оны эхээр уналтад орж энэ үе 2000 он хүртэл үргэлжилсэн.

2005-2006 онд улсын хэмжээнд 120-130 га-д  та­риалалт хийж, цөөхөн хэдэн ком­пани үйл ажиллагаа явуулж ямар ч зовлонгүй улаанбуудайг борлуулдаг байсан. 

Харин 2008 онд Засгийн газраас Атарын гу­рав­дугаар аяныг хэрэгжүүлж эхэлс­нээр газар тариалангийн сал­бар хөгжсөн. Төр засгаас дэмжиж, тариаланчдыг энэ чиг­лэлийн зээлд хамруулснаар энэ салбар сэргэж ирсэн. Улаан­буудайд урамшуулал өгдөг асууд­лыг 2010 оны үед шийдсэн нь их нөлөөлөл болсон.

Өөрөөр хэлбэл, хөрөнгөтэй, мөнгөтэй бизнесмэнүүд энэ салбарт орж ирснээр улсын хэмжээнд 450 орчим  мянган га-д үр тариа тариалж байгаа нь хүн амыг талх тариа, хүнсээр хангахад хангалттай гэж боддог юм. Харин сорт сорилтын санг Монгол Улсад бүсчилсэн байдлаар байгуулсан байдаг. 

Миний хувьд Дархан 34 сортыг олон жил тариалсан. Үүнээс гадна олон төрлийн сор­тыг тарьж турших, тарьсан даа. Яг одоогоор Сэлэнгэ сортыг тарьж байна. Цаашид гандалт хуу­райшилтын үе давтамж ихэсч байгаа үед монгол эрдэмтдийн гаргасан сортуудыг тарих нь зүйтэй байгаа юм. Ер нь сорт сорилтын эрдэм шинжилгээний нэгж байгууллага байх ёстой.  Энэ байхгүйгээр хүн бүр гаднаас дураараа сорт оруулж ирээд байвал их эрсдэл л дагуулна. 

-Намрын намарт нэг зов­лон гарч ирэх юм. Гурил үйлд­вэр­лэгчид нь тарьсан бу­дааны үнийг унагах гэсэн орол­дох. Өөрөөр хэлбэл, талх хий­хэд цавуулаг нь хүрэхгүй гэх мэтээр Монголын хөрсөнд ур­гуулсан тариа будааг их го­лох болж. Үүний эсрэг та­риаланчид тэмцэнэ?

-Ерөөсөө Монголд ч бай дэл­хийд тарианы гол үзүүлэлт нь ца­вуулаг байдаг. Цавуулгаас ха­маарч ямар гурил гарах, ямар талх, нарийн боов гарах нь шалтгаалж байдаг.

Тарианы нойтон цавуулаг дэлхийн бүс бүслүүрээр өөр өөр байдаг. Ингээд үзэхээр нойтон цавуулга хамгийн ихтэй тогтдог бүс бүс­лүүрт Монголын тариалан ор­дог.

 Гэтэл сүүлийн жилүүдэд та­рианы цавуулаг бага байна гэх шүүмжлэл их гарах болсон. Яах вэ, зарим газар үнэхээр бага  гарч болно. 

Монголд ч бай дэл­хийд тарианы гол үзүүлэлт нь ца­вуулаг байдаг.

Өөрийн компанийн энэ жил тарьсан тарианы ца­вуулгаар жишээ авахад, доод тал нь 28 хувьтай дээд  тал нь 33 хувьтай байгаа юм. Харин би яг энэ будааг Улаанбаатар гурилд өгөхөөр 24 хувийн цавуулагтай болж гарах.

Дээр ярьсандаа, манай эхнэр сорт сорилтын эрхлэгч агрономич гэж. Энэ хүн туршсан сортынхоо цавуулгаас эхлээд бүх зүйлийг шинжилж тодорхойлж байдаг. Өөрөөр хэл­бэл, мэргэжлийн хүн шүү дээ. 

Тийм учраас би өөрийн будаанд итгэлтэй байдаг. Яах вэ цавуулаг гэдэг хүний нүдэнд харагдаж гарт баригддаггүй учраас гурил үйлдвэрлэгчид үнэ буулгах тал дээр их анхаарч байна. Өөрөөр хэлбэл, тэд цавуулгаар нь үнэ тогтоож байгаа юм. Нэг талаар тэдний хувийн эрх ашиг учраас үүнд тааруулж, цавуулгийг өөрийнхөөр тогтоож болж бай­гаа юм.

Ер нь цавуулаг угаана гэ­дэг нь маш нарийн технологи. Нэг дээжийн цавуулгийг 40-50 минут угааж байж гаргадаг. Нэг дээжийг 50 минут угаана гэвэл хоногт 20 гаруй машины дээж угаана гэсэн үг.

Гэтэл манайхан хоног 60-70 машины дээж угааж байгаагаас үүдэн цавуулаг худ­лаа гарч байгаа юм. Яах вэ та­риаланчдаас хамаарч цавуулаг буурдаг зүйл бий ч үүнийг тэд анхаарч ажиллаж байгаа.  

-Сайн цавуулагтай буудай та­рихын тулд хөрс сайн байх ёс­той болов уу. Тиймээс хөр­сийг үржил шимтэй болгох та­лаар ямар ажил хийж байна вэ?

-Бид өнөөдрийг харж болохгүй. Дараа дараагийн үедээ энэ газрыг эзэмшүүлнэ. Тиймээс газрыг зөв эдэлж байвал хөрсний үржил шим үгүй болохгүй. Хөрсний үржил шимийг сайжруулах талаар олон арга бий. 

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Таны энэ ажлыг мэдээж өвлөн ава­хаар суралцаж байгаа байл­гүй?  

-Манайх таван хүүхэдтэй. Том хүү ХААИС-ийн агроно­мийн ангийг төгссөн. Дажгүй агрономич шүү. Харин бага нь ХААИС-ийн инжнерийн ангийг төгссөн. Техникийн наана цааныг гадарлах болсон ч инженер болох  арай л болоогүй. Гэхдээ бидэнд их тус дэм болж, хамтраад ажиллаад л байна. 

-Мардаан гэдэг хүн газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж. Тө­рийн хайр хишгийг ч хүртэж яваа шүү дээ. Энэ талаар яриа­гаа үргэлжлүүлье? 

 

 

-2006 онд Улс тунхагласны баяраар Монгол Улсын гавьяат агрономич болсон. Миний хувьд өмнө нь гавьяат агрономичид хоёр удаа тодорхойлогдсон ч нэг л болоогүй. Тэгсэн 2006 оны тэр жил манай аймаг сум, тэр дундаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн дарга на­рын гарын үсэгтэй тодорхойлт явуулсан юм билээ.

Түүнийг нь би мэдээгүй. Тэгээд тэр жил Улс тунхагласны баярын өмнөхөн Дархан орох гээд явж байтал утас дуугаарч манай аймгийн ИТХ-ын дарга ярьж, хувцас хунараа бэлдээд хотод яаман дээр хүрээд ир гэсэн. 

Тэгээд л очиж гавьяатын тэмдгээ гардсан даа. Тэр үед зорилгоо биелүүлчихлээ л гэж бодож байлаа. Яагаад ин­гэж бодсон гэхээр би ангийнхаа төг­сөлтийн баярын дараа хотод байх ангийнхаа хүүхдүүдтэй уулзсан юм.

Тэр үед эхнэр бид хоёр Монголын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэд очино. Тэнд очоод Монгол Улсын гавьяат агрономич  гэдэг цолыг авна гэж ангийхандаа амалж байсан. Тэр зорилгодоо хүрэх гэж их зүтгэсэн. Тэгээд л нөхдүүдтэйгээ уулзахдаа нүүр бардам болсон.

 Дэлхийн ду­­лаарал хав­раас хаварт мэд­рэгдэж байна. 

-Гавьяат болоод удаагүй 2009 онд та Хөдөлмөрийн баатар болсон шүү дээ. Баатар болно гэдгээ яаж мэдэж байв?

-Тэр их санаанд оромгүй хөг­тэй зүйл болж билээ /инээв/. Мөн л Улс тунхагласны баярын өдөр  Баатарын цолоо зүүж бай­сан. Манай гэр бүлийнхэн ту­хайн үед Улс тунхагласны баярыг миний төрсөн өдөр гэж тэмдэглэдэг байсан. Тэгээд баяр тэм­дэглэнэ гэж бэлдэж байсан үе. Тухайн үед утсаар ярих хэрэг гартал утасны эрх нь хаагдчихсан байдаг юм байна. Тэр үед Дархан орж, эр­хийг нь сэргээлгэнэ. 

Ин­­гээд явж байтал Дархан, Эр­дэнэтийн гурвалжингийн уулз­вар дээр цагдаа байж, намайг зог­­соогоод хаашаа явж байгааг асууж, “Сэлэнгэ аймгийн дарга Ж.Эр­дэнэбат ярьсан. Таныг утас­ны эрхээ сэргээлгээд шууд над руу ярь гэж хэлүүсэн” гэдэг юм байна. Ин­гээд утсаа цэнэглүүлээд ярих гэтэл эрх нь хоёр цагийн дараа нээгдэнэ гэдэг юм байна. Тэгээд л Мобикомын хүний утсыг гуйж аймгийн Засаг даргатай ярьтал “Та хаа хүрэх гэж байна.

Ажлаа амжуулаад, хоол ундаа сайн идээд Капитрон банкинд байж бай” гээд л утсаа тасалчихлаа. Би ч хоол ундаа сайн идээрэй гэхээр их гайхлаа. Яг тухайн үед Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Ч.Пэрэнлэй гэх мэт хүмүүс асуудалд орчихсон байсан. Тэгээд л Пэрэнлэй намайг чирчихлээ ухааны юм  бодоод хоол хоолой дээгүүр давахгүй банкны үүдэнд хүлээлээ дээ.

Бас тэр зуур намайг гавьяат болохоор л цагдаа биш аймгийн дарга  баривчлах гэж байгаа юм байна гэж бодогдоод л суулаа. Тэгж байх зуур утас ашиглалтад орж, Капитрон банкны захирал хүү надруу залгаад “Танд баяр хүргэе” гээд утсаа салгачихлаа. Ингээд нэг уужирч ямар ч байсан баригдахгүй юм байна гэж бодож байтал манай гэр бүлийхэн нэг их гоё болоод л миний хойноос бөөнөөрөө ороод ирлээ. 

Тэгтэл том хүү “Аав та Хөдөлмөрийн баатар болох гэж байгаа юм байна. Одоо хот явна” гэж хэлэхэд би дотроо “Хөдөлмөрийн баатар ч биш байх, Сүхбаатарын одон гардуулах нь” гэж бодож би­лээ. Тэр үед ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай мөн баа­тар болс­ныг минь дуулгаж, Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржоос энгэр­тээ тэмдгээ зүүгээд л итгэж би­лээ.

Тэр үед аав, ээжийгээ бодо­хоос гадна газар  шороондоо баяр­ладаг юм билээ. Төрийн энэ том шагнал нэг хүний энгэрт баг­тана гэдэг их хувь заяа. Нөгөө та­лаар алдаа гаргах эрхгүй болж, том хариуцлага хүлээсэн. Энэ ч үүднээс өнгөрсөн жил Сэ­лэнгийн бүх сумдаар явж, газар тариалангийн талаар хэ­сэг хү­мүүстэй хамт сургалт явуул­лаа. 

-Бүх сумдаар тойрч байх үед Сэлэнгэ аймаг цаашлаад Монгол Улсын газар тариа­лан­гийн салбарын хөгжлийг харж л байсан байх?

-Ер нь Сэлэнгэ аймаг бол Мон­голын газар тариалангийн зүрх нь. Сэлэнгэ аймаг тариалангүй бол Монголын ард түмэн өлсөх тухай яригдана.

Тиймээс энэ аймгийн газар тариалангийн нут­гийг эл­гэдэл хорогдлоос хам­гаалах, мал аж ахуйгаас тус­гаарлах, сүр­­лэн хучилгатай та­риаланд шил­жүүлж байж ирээдүй хойч үеийг талхтай тариатай байл­гана.

Сэлэнгэ аймаг бол Мон­голын газар тариалангийн зүрх нь.​ 

Тэгээгүй тохиолдолд ер нь тариалангийн салбарт асуу­дал үүснэ. Дэлхийн ду­­лаарал хав­раас хаварт мэд­рэгдэж байна. Бэл­чээ­рийн зэр­лэг ургамлын тоо эрс багасч. Тийм учраас Сэлэнгэ гэх­гүй Мон­голын тариаланчдын га­рах гарц нь сүрлэн хучилттай та­риа­лан. 

-Ярилцлагын төгсгөлд Ягаанцэцэг гэх эмэгтэй миний ха­жууд байгаагүй бол энэ ам­жил­тад хүрэх байсан болов уу гэж бодох юм уу?

-Бодолгүй яах вэ. Манай хүн чинь манай ангийн онц сурлага­тан. Улсын сорт судлалын сал­барын эрхлэгч байхдаа  ч маш сайн ажиллаж байсан. Ер нь бол үр хүүхдүүдийг хүний дай­тай өсгөж хүмүүжилсэн нь бүгд Ягаанцэцэгийн гавьяа. Мөн на­майг энэ дайтай явахад эхнэ­рийн минь гавьяа шүү дээ. Тийм ч уч­раас ханьдаа баярлаж явдаг.

x