ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот дэлхийн жишигт ойртож байна

Н.Пунцагболд
2014 оны 12 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Бид дандаа л болохгүй, бүтэхгүй байна гэж ярьж, хэн нэгнийгээ муу хэлсээр олон жилийг үдэв. Ерөөсөө монголчуудад бие биенийгээ магтах, урам өгөх гэдэг зүйл байгаагүй юм шиг зан гаргадаг болчихож. Тиймээс хааяа ч гэсэн сайхан зүйлийг магтаж, сайн юм хийсэн хүмүүсийг урамшуулж баймаар байна. 

Өнөөдөр Улаанбатаар хотод олон асуудал байгаа нь үнэн. Гэхдээ Монгол Улсын маань нийслэл дэлхийн жишигт хүрэх гээд л явж байна. Өдөр ирэх тусам хөгжиж, дэвжиж байгаа. Хүн ам олноор төвлөрсөн сая гаруй иргэнтэй нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх шаардлага бий.

Улаанбаатар хотын есөн дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын гурван  мет­рийн 48 цамхаг, найман  метрийн 12 цамхаг, нийт 60 цамхаг суурилуулаад байна.

Манай улсын нийслэл ч гэсэн сая давсан хүнтэй болсон болохоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүллээ.

Төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газарт Шуурхай удирд­лага, зарлан мэдээлэх төвийг 20 албан хаагчтайгаар ши­нээр байгуулаад байна.

Үндсэндээ Улаанбаатар хотын есөн дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын гурван  мет­рийн 48 цамхаг, найман  метрийн 12 цамхаг, нийт 60 цамхаг суурилуулаад байгаа юм. 

Мөн МҮОНРТ, UBS, Монгол HD гэсэн гурван теле­виз, нэр бүхий есөн FМ радиогийн газруудад өргөн нэвт­рүүлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруу­лаад байна. Сайхан хэрэг биш гэж үү.  

Дээрээс нь газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсүүд болох Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сумын нутагт  12 цэгт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан. 

Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэ­­дээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамш­гийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дам­жуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хо­хи­рол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байна. Ер нь Монгол Улсад газар хөдлөлт идэвхжиж бай­­гаа. 

Өдөр болгон бага хэмжээгээр хөдөлдөг талаар мэр­гэжилтнүүд ярьдаг. Цаашлаад ямар ч байгалийн гамшиг болох магадлал бий шүү дээ. Ер нь зөвхөн газар хөдлөлт гэлтгүй цаг агаарын аюултай үзэгдэл.

Гал, усны аюулын үед дээр дурьдсан 60 цамхагт байрлуулсан дуут дохиоллоо дамжуулж анхааруулж болно. Иргэдэд мэдээлэл хүргэнэ гээд давуу тал ихтэй. Сая хол давсан хүнтэй нийслэл хотод ямар ч аюул болж болно шүү дээ. 

Муу ёролж байгаа юм биш. Борооны улиралд үерийн улмаас айл орон сүйдэж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох үе ч байдаг. Хэрвээ үер болохын өмнөхөн дохио өгч, иргэдэд сануулдаг бол элдэв гарз хохирлын хэмжээ багасгаад л явчихна. Гэх мэтээр давуу талууд маш их байна. Зөвхөн гадаадад газар хөдөлдөг, хар шуурга тавьдаг гэсэн ойлголт ард хоцорсон.

Дэлхийн цаг агаараас авахуулаад олон зүйл өөрчлөгдөж байна. Энэ зун Хашаат суманд болсон хар салхи үүнийг баталсан. Тиймээс дуут дохио суурилуулах, мэдээлэх цамхаг байгуулах энэ ажил үнэхээр нүдээ оллоо. Улаанбаатар хот нэг ч болов зүйлээрээ дэлхийн жишиг рүү “алхаж” байна. Аятай юу даа.

Зураг