Өнгөрсөн долоо хоногт 1900₮ даваад байсан ам.долларын ханш амралтын өдрүүдээр 20 орчим төгрөгөөр буурч өнөөдөр 1880₮ байна. Өнөө өглөөний байдлаар голлох арилжааны банкуудын ам.доллар бэлнээр худалдан авах ханш 1867-1870 төгрөг, зарах ханш 1880 төгрөгтэй тэнцэж байна. Харин валют арилжааны цэгүүдээр ам.долларыг 1875 төгрөгөөр авч 1880 төгрөгөөр арилжаалж байна.
ХХБ
ВАЛЮТ | БЭЛЭН | БЭЛЭН БУС | ||||
---|---|---|---|---|---|---|
АВАХ | ЗАРАХ | АВАХ | ЗАРАХ | |||
![]() |
Америк доллар | USD | 1,867.00₮ | 1,880.00₮ | 1,865.00₮ | 1,876.00₮ |
Голомт банк
ВАЛЮТ | БЭЛЭН | БЭЛЭН БУС | ||||
---|---|---|---|---|---|---|
АВАХ | ЗАРАХ | АВАХ | ЗАРАХ | |||
![]() |
Америк доллар | USD | 1,870.00₮ | 1,880.00₮ | 1,868.00₮ | 1,876.00₮ |
Хаан банк
ВАЛЮТ | БЭЛЭН | БЭЛЭН БУС | ||||
---|---|---|---|---|---|---|
АВАХ | ЗАРАХ | АВАХ | ЗАРАХ | |||
![]() |
Америк доллар | USD | 1,872.00₮ | 1,880.00₮ | 1,870.00₮ | 1,876.00₮ |
Ийнхүү ам.долларын ханш буурч байгааг валют арилжааны ченжүүд улс төрийн тогтвортой байдал буюу Засгийн газарт АН, МАН хамтрах болсонтой холбон тайлбарлаж байна.
Харин эдийн засагчдын хувьд энэ нь зах зээл дээрх ханшийн хөөрөгдөл буурч байгаагийн дохио гэв.
Э.Заяа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|