• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эр хүн байх нь илүү амар: НАЙМАН баталгаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Та эрэгтэй эсвэл эмэгтэй хүн болж төрсөндөө харамсдаг уу? Тэгвэл судлаач эрэгтэй хүн байх нь амьдрахад хамаагүй амар болохыг дараах баримтуудаар баталж байна.

 

  • Эрэгтэй ариун цэврийн өрөөний ачаалал хамаагүй бага

Статистик тоо баримтаар бол эрэгтэй 00-ийн өрөөний ачаалал 80 хувь бага байдаг гэнэ. Үүнд гайхах юм байхгүй. Бүсгүйчүүд тольдох, будаж шунхдах, хувцас хунараа засаж янзлах гээд багагүй цагийг 00-д зарцуулдагтай холбоотой.

  • Гарах бэлтгэлд эрчүүд бага цаг зарцуулдаг

Мэдээж бүсгүйчүүд юу өмсөхөө эхлээд шийднэ. Энэ нь маш хэцүү ажил. Өнгө, загвар бүгдийг өнөөдрийн сэтгэлзүйдээ тааруулахыг бодно. Энэ хоорондоо найз бүсгүйтэйгээ утсаар ярилцан чухал мэдээлэл соилцоно. Тэгээд үсээ янзалж, нүүрээ будаад цүнхэндээ байх ёстой зүйлс байгаа эсэхийг шалгана. Эцэст нь толины өмнө эргэлдэж бүх зүйл хэвийн байгааг шалгаад бэлэн болно доо.

  • Дөрвөн хос гуталтай байхад хангалттай

Энэ тал дээр эрчүүдэд зовлон байхгүй. Дөрвөн хос гутал байхад бүхнийг шийдэж болно. Бүсгүйчүүдийн хувьд гутал бол бүхэл бүтэн ертөнц бөгөөд эрчүүдийн хэрэгцээтэй харьцуулахын аргагүй.

  • Сексийн ханамжаа нуух шаардлага байхгүй

Эмэгтэйчүүдийн хувьд дур тавилт болгон нь жинхэнэ байдаггүй. Багагүй тохиолдолд тэд жүжиглэх хэрэгтэй болдог. Бүсгүйчүүдийн ханамж маш олон зүйлээс хамаардаг бол эрчүүдийн хувьд тун хялбар. Бүх зүйл зөвхөн өөрөөс нь л шалтгаалдаг.

  • Хэн нэгэнтэй ижил хувцастай тааралдах асуудал биш

Хүлээн авалт дээр өөртэйгээ адил хувцас сонгосон хүнтэй тааралдах нь эрчүүдэд асуудал биш. Ижил хэв маяг, ижил таашаалтай юм байна гэж бодоод л өнгөрнө. Харин бүсгүйчүүдийн хувьд энэ бол гамшиг. Үдэшлэг дуусахад сэтгэлээр унасан байх болно. Магадгүй дараа нь найз бүсгүйтэйгээ азгүй өдрөө тэмдэглэж ганц шил дарс хоосолж ч магадгүй.

  • Аялалд явахад ганц цүнх л хангалттай

Амралт юм уу ажлаар хол аялах бол эрчүүд нэг цүнхтэй явахад хангалттай. Харин бүсгүйчүүдийн хувьд хэд хэдэн цүнх хэрэг болно. Тэдэнд хэрэггүй зүйл гэж байхгүй.

  • Дурын лонхны бөглөөг онгойлгож чадна

Бүсгүйчүүд чадахгүй гэсэн үг биш. Харин тэдний хувьд энэ нь багагүй цаг зарцуулсан, техникийг нь ойлгох хүндхэн ажил болно. Бөглөө болгон стандарт байдаггүй тул хэрхэн онгойлгох ёстойг судлах хэрэгцээ гарна. Багаж хэрэгсэл заавал шаардагдана. Эрчүүд энэ тал дээр азтай хүмүүс.

  • Эрчүүдэд олон дэлгүүрээр хэсэх хэрэгцээ байхгүй

Нэг л тохиолдолд эрчүүд хоёр дахь дэлгүүр рүү явж магадгүй. Худалдагч бүсгүй нь таалагдаагүй бол. Харин бүсгүйчүүд яагаад ч юм хаанаас ч авч болох зүйлийг авах гэж хэд хэдэн дэлгүүр солино. Шалтгаанаа зүгээр л “надад таалагдахгүй байна” гэдэг. Эрчүүдэд бол ойлгогдохгүй шалтгаан.

 

Эдгээрээс өөр олон шалтгаан байж болох ч бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бүсгүйчүүд эрчүүдээс өөрөөр хардаг, хийдэг, хэцүү асуудлуудыг илүү нарийн замаар шийдэх гэж оролддог, зүрх сэтгэлээ дагаж амьдардаг, чадахгүй болохоороо амархан уйлчихдаг. Энэ нь тэдний байгалиас заяасан чанар тул өөрсдийнх нь хувьд гарцаагүй зөв зам! Маргах хэрэггүй.

Эрчүүд, эмэгтэйчүүд эрс өөр, гэхдээ үүнд амьдралын сайхан нь оршдог. Үүнийгээ ч харилцан хүлээн зөвшөөрснөөр амьдрал гэрэл гэгээтэй, аз жаргалтай болдог билээ!

 

Эх сурвалж: clubber.com.ua

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг