Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Яамд байрлах байшингийн зураг төслийн санаа гаргажээ

Б.Ану
2014 оны 7 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч ухаалаг төрийн бодлогыг санаачлах явцдаа Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамнаас бусдыг нь нэг байшинд оруулж, хэмнэлт хийх талаар санаачлага гаргасан билээ. 

Улмаар энэ оны нэгдүгээр сарын 8-нд зарлиг гаргасан. Тус зарлигт:

  • Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах;
  • Хангарьд ордонг төр түрээсэлж  дор дурдсанаас бусад агентлагийг тус ордонд багтаахаар зарлигт тусгажээ. Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг үүнд хамааруулахгүй юм.
  • Төрийн ордны зүүн тал дахь хуучин Хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах;
  • Тус барилгад бүх яамдыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх гэсэн зарлиг гаргасан. 

Энэхүү зарлигаас үүдэн хуучин Хэвлэх үйлдвэр орчмын газрыг чөлөөлөх, энд баригдах яамдын байшингийн зураг төслийг гаргах зэрэг ажил яригдаж эхлээд буй.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Их Британид төвтэй “Gradon Architecture” компани яамд байрлах байшингийн зураг төслийн санаа гаргасан талаараа өөрийн сайтдаа мэдээлсэн байна. 

Тус компанийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар "Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг дагаад агаарын бохирдол том асуудал болоод байгаа. Тиймээс бид яамдууд байрлах энэ байшин эрчим хүчний хэмнэлттэй, эко байшин байх тал дээр анхаарсан" гэсэн байв.