Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Шатраар хичээллэж, үеийнхээ хүүхдүүдтэй тоглох ч завгүй өссөн"

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 17
iKon.MN

Сэлэнгэ аймгийн харъяат залуу шатарчин А.Энхтуул энэ сарын нэгний өдөр Олон улсын шатрын Их мастерийн болзол хангасан байна. Ингэснээр монголын долоо дахь, эмэгтэйчүүдийн төрөлд гурав дахь шатрын их мастер болж байгаа юм.

Тэрбээр есөн настайгаасаа Багануур дүүргийн “Төр монгол” шатрын клубт хичээллэж эхэлсэн ажээ.  

А.Энхтуулын анхны багш Багануур дүүргийн “Төр монгол” шатрын клубийн дасгалжуулагч Ц.Батболд “А.Энхтуул урлагаар хичээллэдэг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тийм болохоор ээж нь хөдөлгөөнийг нь дарах гэж анх шатрын дугуйланд авчирсан юм шиг байгаа юм. Есөн настайгаасаа эхэлж шатраар хичээллэнэ гэдэг шатраар цаашдаа явах хүний хувьд орой гэсэн үг. Гэхдээ А.Энхтуул маань маш хурдан хугацаанд өсөж дэвшин, амжилтанд хүрсэн хүүхэд” хэмээн ярилаа.

Одоогийн байдлаар А.Энхтуул Монгол Улсын гавъяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна.

Шатрын Олон Улсын Мастер А.Энхтуул

Шатрын Олон Улсын Мастер А.ЭнхтуулШатраар хичээллэж эхэлсэн цагаасаа эхлэн хичээл номондоо муудаж, үеийнхээ хүүхдүүдтэй тоглох ч завгүй өссөн. Гэхдээ маш их хөдөлмөрлөж зүтгэсэний үр дүн гарч байгаад их баяртай байна. Цаашид чансаагаа улам ахиулахын тулд олон шинэ зорилгуудыг өөртөө тавьж байгаа” гэлээ.

А.Энхтуулын сүүлийн дервөн жилийн хугацаанд гаргасан томоохон амжилтуудаас дурдвал:  

2011 онд:

  • Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 18 насны ангилалд 17 насандаа хүрэл медаль, МУ-ын шатрын спортоос хүртэж буй дэлхийн IV дэхь медалийг хүртэж ОУМастерийн сүүлчийн нормоо биелүүлсэн.

2012 онд:

  • Өсвөрийн азийн аварга шалгаруулах тэмцээний 18 насны эмэгтэй ангилалд Стандарт төрөлд IV байрт шалгарсан.
  • Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 18 насны эрэгтэй ангилалын Рапид төрөлд IV байрт шалгарсан.
  • Дэлхийн Шатрын Холбооны Олон Улсын Мастер цол хүртсэн.
  • Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд VII байрт шалгарсан.
  • Зүүн Азийн Залуучуудын Аварга шалгаруулах Рапид төрөлд түрүүлсэн.

2013 онд:

  • “Алушта - 2013” Олон Улсын Шатрын Фестивальд амжилттай оролцож Их Мастерийн I норм биелүүлсэн. \ 2013.09.02 — 10 \
  • “Midwest Class Open” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн.
  • ОХУ-ын Биеийн Тамирын Их Сургуулийн нэрэмжит олон улсын тойргийн шатрын тэмцээнд их мастерийн II дахь норм биелүүлсэн. \ 2013.12.07 — 11 \

2014 онд:

  • ОХУ-ын Москва хотын зүүн бүсийн шатрын холбооноос зохион байгуулсан олон улсын тойргийн тэмцээнд их мастерийн сүүлчийн нормоо биелүүлсэн. \ 2014.02.19 - 26 \
  • “Ridha Belkhadi” олон улсын нээлттэй шатрын тэмцээнд II байрт шалгарсан.
  • Азийн Залуучуудын шилдэг эмэгтэи X шатарчдын бэлтгэлд урилгаар хамрагдаж мөн Рапидын олон улсын тойргийн тэмцээнд II - III байрыг хувааж эзэлсэн болно.

"Ирэх наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд болох Дэлхийн шатрын олимпиадын үеэр А.Энхтуулын Их мастер цолыг баталгаажуулах байх" хэмээн Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан хэллээ.