Өмнөд Хятадын тэнгист Параселийн бүлэг арлын орчимд газрын тосны хайгуулын цамхаг босгон өрөмдлөг хийж байсан ажлаа зогсоож, өрмийн цамхгаа буулгахад бэлэн гэдгээ Хятадын тал мэдэгджээ.
Дундын эзэмшлийн бүс нутагт дангаараа хайгуул хийж эхэлсэн нь Вьетнамд таалагдаагүй учраас Хятадыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд өрнөж, Өмнөд Хятадын тэнгист Хятад, Вьетнамын цэргийн хөлөг онгоцууд мөргөлдөж асуудлыг эвээр шийдэх боломжийг улам бүр хязгаарлаж байсан юм.
Тиймээс Хятадын тал буулт хийж өрмийн цамхгаа буулгахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ бүс нутгаас газрын тос, хийн баялаг нөөцтэй орд илрэх магадлалтай тул өрөмдлөгийн цооногуудаа нээлттэй орхиж, Вьетнамтай хэл амаа ололцсоны дараа ажлаа үргэлжлүүлэхээс татгалзах зүйлгүй хэмээсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!