Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглохоор энэ сарын 18-нд Гуамыг зорихоор болжээ.
Тэнд энэ сарын 21-нд Умард Марианы арлуудтай, 24-нд талбайн эзэн Гуамтай, 27-нд Макаогийн багтай тоглох юм. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож ялсан баг нь Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд тоглох эрхээ авах юм байна.
Манай шигшээ багийнхан тэмцээний өмнөх бэлтгэлдээ гарсан бөгөөд МҮОХ-ны байранд хийж байгаа аж.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!