Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг дуудаж уулзлаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад 1435 мм-ийн нарийн царигийн төмөр зам тавих нь зөв, буруу гэсэн байр суурь сүүлийн үед нийгмийн аль ч түвшинд хурцаар хөндөгдөөд байна.

Олон нийтийн сүлжээнд энэ сэдэв хүч авч иргэд ч хоёр хуваагдах болов.

Тэгвэл энэ асуудалтай буюу “100 чухал сэдэв” нэвтрүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өнөөдөр дуудаж уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнд зэмлэнгүй хандсан юм. Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ “Буруу шийдвэр гарах гэж байгаа бол шүүмжилнэ, хориг тавина.

Энэ уулзалтад нэлээд олон мэдээллийн хэрэгсэл ирсэн байна. Нэг зүйлийг хандаж хэлье гэж бодож байна. Олон нийтэд юм үзүүлдэг телевизийнхэн айлын хоймороос ярина гэдэг онцгой хариуцлага юм шүү. Наад зах нь сэтгүүлч хүн хувцасаа янзлаад, үгээ бодож хэлэх хэрэгтэй.

Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа нөхдүүдэд хандаж хэлмээр байна. Зохиолыг нь хэн бичсэн юм, хэн зургийг нь авч байгаа, хэн монтажийг нь хийж байгаа, хэн ард талд нь санаачилж байгаа, хэн санхүүжүүлж байгаа энэ бүхэн ил тод байх ёстой. Үнэхээр эх орныхоо сайн сайхны төлөө юм бол тэр эх оронч хүмүүсийг хармаар байна” гэсэн юм.

Ингээд олон зүйлийг нуршилгүй уншигч танд уулзалтаас хийсэн дүрс бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе.


Уулзалтын дараа Х.Баттулга гишүүн ингэж жиргэжээ.