Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Латви Улсын их, дээд сургуульд суралцах Монгол оюутнуудад тэтгэлэг олгохоо мэдэгдлээ

БСШУСЯ
2014 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд манай хоёр Улсын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч “Хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар дээд хэмжээний дугуй ширээний  хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид, Латвийн талыг төлөөлөн Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш хэлэхдээ, манай хоёр Улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, оюутан солилцоог дэмжихийг чухалчилж, цаашдын боловсролын салбарын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. 

Бүгд Найрамдах Латви Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хатагтай. Ина Друвете Бүгд Найрамдах Латви Улсын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудад тэтгэлэг олгохоо мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нүүр тулсан ярилцлага хийж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Энэ үеэр Бүгд Найрамдах Латви Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хатагтай. Ина Друвете Бүгд Найрамдах Латви Улсын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудад тэтгэлэг олгохоо мэдэгдлээ.

Мөн Бүгд Найрамдах Латви Улсын Ригагийн техникийн их сургууль,  Вентспилсын их сургуулийн коллеж, Турибагийн их сургууль, Тээвэр ба харилцаа холбооны дээд сургуулийн  удирдлагууд өөрсдийн  сургуулийнхаа танилцуулгыг хийлээ. 

Дээд хэмжээний дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцогчид хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.