Ёсзүйгүй үйлдэл гаргасан 116-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
Нийслэлийн 116-р сургуулийн захирал С.Энхтуяа нь хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хандив авсан, эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагын санхүүд орох ёстой төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж завшсан, багш ажилчид, сурагчдыг айлган сүрдүүлэх, элдэв хэл үгээр доромжлох, ялгаварлан гадуурхах, зэргээр удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасныг хууль хяналтын байгууллага болон Хүний эрхийн Үндэсний комисс тус тус шалган тогтоожээ.
Тиймээс Нийслэлийн боловсролын газраас тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал дүгнэлт ирүүлснийг харгалзан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “С.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
