Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Хайрын бурхан” VIP тоглолтоо өнгөрсөн сарын сүүлчээр Дорнод аймгийн төв Чойбалсанд амжилттай хийсэн билээ.
Поп хатагтай энэхүү тоглолтоо дөрөвдүгээр сарын 24-26-нд Улаанбаатар хотод “Эргэн дурсахуй” диско клубт, 29-30-нд Увс аймгийн төв Улаангомд, ирэх сарын 1, 2-нд Ховд аймгийн төв Ховдод хийх болжээ.
Харин Б.Сарантуяа энэ сарын 20-нд буюу төрсөн өдрөөрөө тоглолт хийхгүй гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!