Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй алга болсон онгоц баруун зүгт ниссэн байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Малайзын Иргэний агаарын тээврийн 370 дугаар нислэг гүйцэтгэж байсан онгоц 200 гаруй зорчигчдын хамт сураггүй болоод 5 хонож байна.

Эрэл хайгуулын ажилд олон орны хүн хүч, техник оролцож байгаа ч ямар нэгэн сэжүүр олдоогүй байгаа билээ. 

Тэгвэл өчигдөр Малайзын агаарын хүчнийхэн нэгэн мэдэгдэл хийлээ. Онгоц хамгийн сүүлд Малайзын хагас арлын баруун хэсэгт орших Пулау Перак хэмээх жижиг арлын дээгүүр баруун зүгт нисч өнгөрсөн сигнал радарт бүртгэгджээ.

Тиймээс эрлийн хүрээг өргөтгөж цааш ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэнэ.