Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоцонд хууль бусаар зорчигч ЭЭЖИЙГЭЭ зорьж байсан уу

Б.Ану
2014 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд онгоц олдсон тухай мэдээллийг чих тавин хүлээж байна. Харин энэ мэдээллээс урьтаж зорчигчдын талаарх янз бүрийн мэдээлэл анхаарал татсаар байгаа юм. 

Тухайлбал “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоцонд Итали, Австрийн иргэдийн алдагдсан бичиг баримтаар зорчсон хүмүүсийг илрүүлсэн байна. Хууль бусаар зорчигдын нэг болох 19 настай Иран залуу тус нислэгээр дамжин европ руу цагаачлах сонирхолтой байсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна. Хоёр дахь этгээд мөн л Ираны иргэн байх магадлалтай байна. 

Холбогдох хуулийн байгууллагууд Иран улсын иргэдийг ямар нэгэн террорист ажиллагаа явуулсан эсэх асуудалд няцаалт хийсэн талаар BBC агентлаг онцолжээ. Одоо мэдэгдээд буй мэдээллээр 19 настай Иран улсын иргэний ээж нь Германд амьдардаг байна. Тиймээс түүнийг ээж рүүгээ явж байсан байж магадгүй гэсэн таамаглал гараад байна.