Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүтээн байгуулалтын цаг" 12.00-оос эхэлнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн даваа гараг бүрт "Бүтээн байгуулалтын цаг" 15.00 цагаас болдог. Харин өнөөдрийнх 12.00 цагаас Төрийн ордны А танхимд болно.

Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байгаа.

Өнөөдрийн бүтээн байгуулалтын цагаар Нээлттэй “шилэн” тендерийн систем, төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох цахим дэлгүүрийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэл өгөх юм байна.