Язгуур урлагийн хамтлагууд нэгдэж, тоглолт зохион байгуулна
Үндэсний язгуур урлагаараа уран бүтээл туурвидаг есөн хамтлаг нэгдэж, “Монгол мөхөшгүй” тоглолт зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 21-23-нд болох бөгөөд “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, ”Тэнгэр аялгуу”, “Алтайн Оргил”, ”Их Монгол” зэрэг хамтлагууд оролцох аж.
Түүнчлэн уг тоглолтод урилгаар “Эгшиглэн” хамтлаг оролцох тухай зохион байгуулагчид мэдээллээ. Тус хамтлагийнхан нь Герман улсад ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвидаг юм.
“Мөхөшгүй Монгол” тоглолтыг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам санаачилсан бөгөөд гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
