Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

МУГТ С.Батцэцэг МАХН-д элслээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

МАН-ын нэр бүхий гишүүд МАХН-д элсэх тухай мэдээллийг тус намаас хэвлэлийнхэнд өгсөн. Гэсэн хэдий ч намын гишүүдэд батлах гардуулах өнөөдрийн үйл ажиллагаанд МАН-ын нөлөө бүхий гишүүд байсангүй.

Энэ арга хэмжээнд хэвлэл мэдээллийн хоёрхон байгууллагыг оруулсан бөгөөд шалтгааныг тодруулбал, “Тамирчдын хүсэлт” гэж хариулсан юм.

Харин 200 гаруй иргэн өөрсдийн хүсэлтээр МАХН-д элсэж, үнэмлэхээ гардан авлаа. Тэдний дунд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид багтсан нь хэвлэлийнхний анхаарлыг эрхгүй татав. Харамсалтай нь тамирчдад батлах гардуулах арга хэмжээ сэтгүүлчдэд бараг хаалттай болов. Өөрөөр хэлбэл, энэ арга хэмжээнд хэвлэл мэдээллийн хоёрхон байгууллагыг оруулсан бөгөөд шалтгааныг тодруулбал, “Тамирчдын хүсэлт” гэж хариулсан юм.

Юутай ч өнөөдөр МУГТ С.Батцэцэг МАХН-д элсэж, намын батлахаа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нараас  гардан авлаа. Мөн түүнтэй хамт чөлөөтийн шигшээ багийн тамирчин  Г.Үүрцолмон тэргүүтэй дөрвөн ч  тамирчин МАХН-ын батлах өвөртөллөө.

Түүнчлэн МУГТ, дасгалжуулагч Н.Бүргэдээ хэлэхдээ “Өөр хэд хэдэн тамирчин ирж яваа. Тун удахгүй намын батлахаа гардан авна” гэж байлаа.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараах асуултад хариулт авсан юм.

Г.Шийлэгдамба: МАН-ын гишүүд манай намд элсэнэ.

-МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэнэ гэсэн шүү дээ. Гэтэл ирсэнгүй?

-МАН-ын гишүүд манай намд элсэнэ. Бид энэ талаар дараа дэлгэрэнгүй хэвлэлийн бага хурал хийх болно.

-Хэчнээн гишүүн элсэх вэ. Хэн хэн?

-Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилаад мэдээлэл цацчихаар тухайн гишүүдэд маань дарамт шахалт ирдэг.