Опра зовлонт эхийн дүр бүтээнэ
Телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри театрын урлагт хүч сорихоор болжээ.
Тэрбээр Бродвей дахь нэгэн компанитай уран бүтээлийн гэрээ байгуулах хэлцэл хийж эхэлсэн гэнэ. Тэрбээр Америкийн жүжгийн зохиолч Марши Норманы “Сайхан нойрсоорой ээж ээ” жүжигт тоглох аж.
Опра “Сайхан нойрсоорой ээж ээ” жүжигт тоглох аж.
Уг жүжигт дунд эргэм насны унадаг өвчтэй, хөгшин эхийгээ асрахын зэрэгцээ хар тамхинд шаналж буй хүүгийнхээ төлөө шаналж буй эмэгтэйн тухай гардаг аж.
Эмэгтэй нэг удаа амиа хорлох гэхэд хөгшин эх нь зогсоохоор хэрхэн оролдож буй тухай өгүүлдэг байна. Опра өмнө нь кинонд тоглож байсан. Харин энэ жүжиг театрын бүтээлийн хувьд анхных нь болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
