АНУ-ын сенаторууд АНУ-ын бизнес эрхлэгч, SouthGobiSand-ийн ерөнхийлөгч байсан Жастин Каплаг Монголоос гарах эрх олгохыг Монголын талаас шаардсан тухай захиаг Жастин Капла Блүүмбэгт ярилцлага өгснөөр ил тод боллоо.
Мөрдөгчид түүнийг АМХЭГ-ийн дарга асан Д.Батхуягийн эсрэг мэдүүлэг өгөх гэрч гэж үзсэнээр 2012 оны аравдугаар сараас хойш Монголоос гарахыг нь хориглосон юм.
Д.Батхуяг нь хууль бусаар 100 уурхайн лиценз олгосон хэргээр 6.5 жилийн ял сонссон ч дөрвөн жил болж буурсан ба одоо шоронд хоригдож байгаа юм. Авилгатай тэмцэх газраас түүнийг SouthGobi-ийн түтгэлзүүлээд байсан дөрвөн төрлийн лицензийг олгож, нэг лицензийг шилжүүлсэн гэж үзэж байгаа юм. Харин тухайн үед Капла нь SouthGobiSand-ийн ерөнхийлөгч байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!