Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийн асуудлаарх Азийн III чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ

Б.Ану
2014 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдсан Зүүн Ази дахь Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх Симпозиумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар Монгол Улсыг төлөөлөн оролцоод иржээ.

"Хүүхэд болон гэр бүлийг нь хүний эрхийн зөрчлөөс хамгаалах нь" сэдэвт симпозиумд Зүүн азийн улс орнуудын хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл оролцож, бүсийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах бие даасан Комисс байгуулан ажиллуулах, НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачилсан "Хүүхдэд ээлтэй хот” бий болгох зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Түүнчлэн Монгол, Солонгос, Япон Улсаас оролцсон төлөөлөгчид тухайн улс орон дахь хүүхдийн эрхийн асуудлаар илтгэл тавьжээ. 

Хүүхдийн эрхийн асуудлаарх Азийн III чуулганыг 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Азийн III чуулганаар хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн хөгжих, хамгаалуулах эрхийн асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.