Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Б.Ану
2014 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар аймгийн Онгон сумын 1, 3 дугаар багийн нутагт гарсан малын халдварт өвчнөөр өвчилсөн малаас авсан дээжинд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид  нэгдүгээр сарын 30-ны өдөр хийсэн шинжилгээгээр  “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь тогтоогдоод байгаа билээ. 

Үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр 14:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуралдлаа.  

Өнөөдрийн байдлаар Онгон сумын 1, 3 дугаар багийн 10 гаруй малчдын 86 үхэр өвчилнөөс 82-ыг энэ өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх зааврын дагуу устгасан байна.

Халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоолоо. 

Өнөөдрийн байдлаар Онгон сумын 1, 3 дугаар багийн 10 гаруй малчдын 86 үхэр өвчилнөөс 82-ыг энэ өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх зааврын дагуу устгасан байна.

Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор  Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэж дээрх чиглэлд зорчихгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС анхааруулж нийт иргэд, жолооч тээвэрчдэд уриалж байна.   

Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах болон:

  •  Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах,
  •  Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах,
  •  Халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоог ажлыг 2 дугаар сарын эхний 10 хоногт дуусгах,
  •  Өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, 
  •  Халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,
  •  Шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.