Цэцэрлэгийн хүүхдийн гарын саванг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хүүхдийн эрүүл мэндэд гарын ариун цэвэр маш чухал. Тоглоом тоглох, сургууль цэцэрлэгт явах, гадуур тоглох зэрэг олон үед гар бохирдох тул гараа тогтмол, зөв угаах дадал нь хүүхдийн эрүүл ахуйн хамгийн энгийн бөгөөд чухал хэсгүүдийн нэг юм.
Хүүхдэд зориулсан гарын савангийн нэн тэргүүний шаардлага бол бактерийг устгах түвшин өндөр байх. Үүний дараагаар савангийн орц найрлага нь хүүхдийн биед харшил төрүүлэхээргүй зөөлөн бүтэцтэй байх явдал юм.
Хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс тав дахин нимгэн, эмзэг мэдрэмтгий байдаг тул арьсыг цочроож хуурайшуулах ёсгүй. Учир нь арьс чийгээр дутагдаж хуурайшсанаар хүүхэд элдэв төрлийн экзем, харшилтай болох эрсдэлтэй байдаг тул гарын саван сонгохдоо зөвхөн үнэр, өнгө, хөөрхөн савлагааг бус цэвэрлэгээ, хэрэглээний тав тух, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал гээд доорх 6 шаардлагыг анхаарах хэрэгтэй.
1. Арьсанд зөөлөн найрлагатай эсэх
Гарын арьсыг хэт хуурайшуулах, гарын арьсыг цочроохгүй, найрлагатай бүтээгдэхүүнийг сонгоорой.
2. Найрлага, бүтээгдэхүүний мэдээллийг шалгах
Үйлдвэрлэгч, найрлага, хэрэглэх заавар, хадгалалтын нөхцөл болон бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын мэдээллийг заавал анхаараарай.
3. Чанар, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих
Хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг бүтээгдэхүүнд эцэг эхчүүд илүү өндөр шаардлага тавьдаг. Тиймээс бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэлийн чанар, холбогдох стандарт болон аюулгүй байдлын баталгааг анхаарч сонгох нь чухал
4. Нян, бактерийг устгах түвшин
Гар бол өдөр бүр олон төрлийн гадаргуутай хүрэлцдэг хэсэг. Савангаар гараа зөв угаах нь гар дээрх бохирдлыг арилгахад тусалдаг. Санитас гарын шингэн саван нь нян, бактерийг 99,9% устгадаг тул халдварт өвчин нян бактериас хамгаалдаг.
5. Хэт их хөөс=илүү сайн гэсэн үг биш
Хөөсрөлт их байх нь цэвэрлэгээний чанарыг шууд илэрхийлдэггүй. Харин гараа зөв техникээр, хангалттай хугацаанд угаах нь чухал.
6. Зөвхөн савангаа сонгоод, гар угаах дадлыг орхих
Сайн саван сонгохоос гадна хүүхдэд хэзээ, хэрхэн гараа зөв угаах дадлыг хэвшүүлэх нь хамгийн чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

